~ 6 ~

583 67 6
                                    

-"12, 15, 33 дахь хүн ороорой...." гэх ажилтны хоолой дуулдлаа.

Түрүүний явдлыг түр мартаад амьдралаа бодоцгооё. Үхэж байсан ч үндсэн ажилтан болоод үзчихвэл дараа нь харамсахгүй байх гэж бодон мэдээллийн ажилтныг даган ярилцлагын өрөө лүү орлоо. Тэнд байсан хэдэн ажилчдад бид өөрсдийгөө танилцуулж, тэд биднээс асуулт асуун ажлын ярилцлага өгч байлаа. Хэсэг асуулт хариултын ярилцлагын дараагаар тэд бидэнд түр гадаа хүлээж байхыг хүсээд гаргалаа. Хэсэг зуур хүлээсний дараагаар цагаан цамцтай дарга байрын царайтай хүн гарч ирээд  хариу сууж байгаа бидэн лүү дөхөн ирж

- "И Сүн Хва, Пак Сүн И намайг дагаад яваарай. Бусад нь өнөөдрийн ярилцлаганд оролцсонд баярлалаа" гэж хэлчихээд бид нар луу сүртэй ч харсангүй, инээсэн ч үгүй цааш алхаад яваад өглөө.

Ямартай ч би тэнцсэн бололтой дотроо бага зэрэг найдлага тээж, баярлан өнөөх ажилтныг дагах ба тэр 2 давхар луу шатаар өгсөн эхний өрөөнөөс эхлээд хаалгыг нь нээж үзэн хүн байгаа эсэхийг шалган буцаад хааж байлаа. Тэгэж явсаар 2 давхрын мухрын өрөөг нээж хараад

- "За ийшээ ороорой" гэлээ. Нөгөө охин бид хоёр чимээгүйхэн толгой дохиж өрөөнд орлоо. Өрөө жижигхэн хэрнээ тохижилт сайтай цэвэрхэн, илүү дутуу тавилга байхгүй байх бөгөөд өрөөний хоёр хананд наалдуулж тавьсан хоёр жижиг ширээ сандал, хажууд нь хар бор өнгөтэй бичгийн тавиур л байна. Өнөөх ажилтан ах хажуу өрөөнөөс нэг сандал зөөж оруулж ирээд өрөөний баруун талд байрлах ширээний тэнд сандлаа тавьж суугаад бид хоёрыг суухыг дохилоо. Бид ч сандлууд татаж тус тусын ширээний ард цэмцгэрхэн суугаад өнөөх ажилтныг юм ярихыг хүлээв.

Сандрал бас догдлол давхцаж байлаа. Өглөө болсон үл ойлгомжгүй нөхцөл байдлыг бодвол энэ нөхцөл байдал арай л бодитой санагдана. Нөгөө ажилтан бид хоёрын анкетыг харангаа хэсэг сууж байгаад эцэст нь нэг юм юм ярих гэж байгаа бололтой хоолойгоо засан

- "Тэгэхээр түрүүлээд танилцъя. Би БигХит энтертэйнментийн хүний нөөцийн менежер Чүэ Мин Ху байна." гэж өөрийгөө танилцууллаа. Бид хоёр ч түүнд бөхийгөөд мэнд мэдэв. Тэр хариуд нь

- "Ямартай ч та хоёр шалгаруулалтаас өндөр оноотойгоор тэнцсэн учир энд ингээд сууж байна. Гэхдээ манай компани энэ жилээс эмэгтэй ажилтан авах эсэх талаар ярилцаж эхлэх болоод байгаа. Хэдхэн сарын өмнө төлөвлөлтийн менежрээр ажилд орсон эмэгтэй BTS хамтлагийн талаарх том нууцуудыг задруулж, дээр нь шүтэн бишрэгч нь байсан учир түүнийг ажлаас халсан. Тэр эмэгтэйгээс болж манай байгууллага олон сая төгрөгний алдагдалд орж, хэл аманд өртсөн учир компанидаа дотоод хяналт явуулж эмэгтэй ажилчдаа танасан юм. Гэхдээ энэ удаагийн шинэ ажилчдын сонгон шалгаруулалтанд эрэгтэй хүн байгаагүй учир та хоёрыг ажилд авах эсэх талаар бодолцож байгаа нь энэ."

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now