~ 7 ~

512 68 9
                                    

Тэгэхээр би өөрийнхөө үхлийг өөрөө хайгаад ирсэн болж таарч байна уу? Юу ч ойлгохоо больчихлоо. Ер нь юунд өөрийгөө хутгачихав даа.....

- "Тэгээд юу гэж?" гэсээр би түүнээс илүү зүйл сонссохоор лавлан асуулаа.

- "Юу юу гэж? Хоёулаа таван жилийн өмнө тохиролцоогүй билүү?" 

- "Надад шинээр амьдрал хайрласныхаа төлөө аймшигт там мэт амьдрал өгөөд явснаа яриад байна уу? Надад тэр эдгэрэх эсэх нь хамаа алга. Зүгээр намайг тайван орхичихож болдоггүй юмуу? Бас би яагаад золиос гэж? Өглөө уулзсан Тэхён ч билүү хэн ч билээ өөрсдийгөө бас золиос гээд байсан. Тэр хүн бас үхэх тухай яриад байсан тэгэхээр чи ч бас үхэх үү? эсвэл би үхэх юмуу?" учир нь үл олдох энэ үйл явдлуудыг би асуулт болгон ар араас нь асууж эхэллээ. Үнэндээ энэ бүхний учрыг тайлахыг туйлын их хүсэж, аль болох хурдхан салахыг хүсэж байсан болохоор асуултанд минь хариулахгүй байгаа Хусогт уур минь илүү хүрч, түүний цамцны захнаас зуураад

- "Намайг энэ юмнаас салгаадах!!!" гэж тушаангуй байдлаар түүнд хэллээ. Ямар ажлаар явж байгаагаа ч би өөрөө мартаж орхиж. Гэхдээ одоо огтхон ч сонин биш байна. Энэ газраас халагдаж жижиг хоолны газарт зөөгч хийж байсан ч хамаагүй би энэ ядаргаатай зүүд, адармаатай ойлголтоосоо салахыг л хүсч байна. 

- "Хөөе ХУСОГАА!!!" гэж би орилно. Тэр огтхон ч тоосон шинжгүй, айж сандарсан ч юм байхгүй гүнзгий гэгч нь амьсгаа авснаа тайвшран хойш болж сандлаа татан суугаад нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар

- "Тэгэхээр чиний сахиусан тэнгэр Тэхён байх нь ээ. Золиг чинь. Сайхан сэтгэлтэйг нь мэдэх ч сахиусан тэнгэр болох хэмжээний цайлган гэж мэдсэнгүй" гэнэн цайлган инээд тодруулсаар тэр ийн хэлэв.

Яах аргагүй тэд бие биенээ таньдаг бололтой. Чухамдаа яг ямар холбоотой хүмүүс болчихоод хэдэн биенийгээ золиос эдр болоод гүйгээд байгаа юм бол оо? Ер нь би яг л хэдэн найзуудын тоглоомонд орчихсон юм шиг санагдаж байна. Нөгөө ахлах сургуулийн хэдэн хөвгүүд хэн нь энэ охиныг өөрийнхөө болгох вэ? гэдэг шиг л.....

Хэн хэн нь нэлээдгүй тайвширсан байдалтай байх ба би өөрийгөө яагаад тайвширснаа сайн ойлгох өгөхгүй л байлаа. Яагаад ч юм урьдын адилаараа энэ залуу их дулаахан хэрнээ итгэл төрүүлэхүйц санагдаад байх юм. Толгойн дахь бодлоо цэгцэлж байгаад би түүнээс бодож буй асуудлаа эхнээс нь цэгцтэй асуухаар шийдээд гартаа барьж байсан цаасан дээрээ асуултуудаа ар араас нь бичиж эхлэв. Тэгэхгүй л бол би энэ нөхцөлд байдалд мартах шинжтэй санагдаж байсан юм.

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now