~ 11 ~

567 60 27
                                    

"-Сайхан амарсан уу? 

-Өчигдөр дажгүй юу? 

-Өнөөдөр надад дурлахаар явцгаах уу?" 

Тэхёныг өрөөнөөс гараад явав уу үгүй юу утсанд минь Хусогоос ийм мессеж ирэх нь тэр. Өөрийгөө нэг тийм завхай хүүхэн мэтээр мэдрэх шиг. Одоо ч Тэхён гэрээс минь яваагүй байхад нөгөөх нь надаас ингэж асуугаад.....

"Арай өөр зүйл асууж болдоггүй юм уу?" түүнрүү ийн хариу бичлээ. 

"10 хоногийн дараа гэхэд бид Солонгост байхгүй байх юм байна аа. Тэхёнтой өчигдөр анхны шөнөө өнгөрүүлчихсэн үү? Би хоцорчихсон уу? ㅠㅠ.."

Хардаад байна уу, хандраад байна уу? Юун анхны шөнө вэ?

Өрөөнөөс минь гараад удалгүй Тэхён өөрийгөө цэвэрлээд сэргэчихсэн байдалтай өрөөгөөр шагайгаад

- "Өглөөний цай бэлдээд өг. Би хоол хийж чадахгүй болохоор" гэж эрхэлсэн байдалтай хэллээ. 

- "Түрүүн намайг яагаад сахиусан тэнгэр гэж дуудсан юм бэ?" гэхэд Тэхён хөөрхөн хүүхэд шиг инээгээд 

- "Зүүдлээд....." гэсээр буцаагаад хаалга хаачихлаа.

Нээрээ өнөөдөр чинь амралтын өдөр шүү дээ. Ажилдаа явахгүй юм байна. Тэгээд л үеэл маань ээж ааваа дагаад явсан юм байна. Тэрнээс энд үлдэж намайг ээрч мөнгө салгаж ахиад л нөгөө балай хэдэн тоглоомнуудаа авахаар явах байсан биз.... 

Угаалгын өрөө лүү орж өөрийгөө цэвэрлэн гал тогооны өрөөн дэх өчигдрийн тэр аймшигтай дүр зураг бүхий ширээг янзлахаар явав. Үнэндээ энэ ширээ одоо ч айдас төрүүлж байна. Гэсэн ч өглөөний хоолоо идэхийн тулд ширээ цэвэрлэх хэрэгтэй шүү дээ. Нуруугаар хүйт оргисоор л...

- "Зүгээр үү? Сайнгүй харагдаж байна" Тэхён гал тогооны өрөө лүү орж ирэн цэвэрлэж байсан ширээний ард суугаад гараараа нүүрээ нэг гүйлгэж үзэнгээ

- "Арьсаа цэвэрлээгүй унтчихсан чинь батга гарчихсан байна хардаа"

Хэзээ хэзээний эхнэр нөхөр болчихсон аятай л ярьж байлаа. 

- "Чи бид хоёр хэзээнээс ийм дотно болчихов?" саяхан шарсан өндөг, талхаа барин ширээн дээр тавингаа асуухад тэр талхнаас авч идэнгээ

- "Чи намайг зүүдлээгүй юу? Би лав чамтай зүүдэндээ их дотно болсон шдээ" бувтнасаар хэллээ. 

- "Ажилгүй юмуу? Дуучид чинь уг нь их завгүй байдаг гээ биздээ?" 

- "Аан... манайх эргэн ирэлт хийхгүй, аялан тоглолтгүй үедээ завтай байдаг юмоо. Тэрнээс биш чинийг царайг ч харах завгүй гүйнэ шүү дээ"

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now