~ 25 ~

407 55 16
                                    

Чи минь сайн байгаа биздээ?
Хэдэн өдрийн дараа охин маань 7 сар хүрэх нь ээ. Цаас бал нийлүүлж бичиж чадахгүй болохоор асрагч эгчийг гуйгаад бичүүлж байна. Яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч удаан хугацаанд холбоо барьж чадалгүй дэмий л чамайг санан хэвтэх юм. Өчигдөр Гван Ү эмнэлгээс гарсан. Бүрэн эдгэрсэн юм гэнэ лээ. Би ч бас тэр хүү шиг эдгэрдэг бол сайхансан. Даанч болохгүй болохоор харамсах л юм. Чамайг над дээр амжиж ирэхгүй байх вий гэж айж байна. Эмч нар намайг их тааруу байгаа гэсэн ч яахав тэсэж болоод л байна. Охины маань бие сайн байгаа гэсэн. Гэхдээ төрснийхөө дараа хэдэн эмчилгээ хийлгэж магадгүй гэнэлээ. Тэхёнаа тэрэнд минь анхаарал тавьж өгөөрэй гэх гээд л.

Өнгөрсөн хугацаанд төвөг удсанд уучлаарай. Энэ болоод байгаа бүхэн яг юу болохыг өөрөө ч сайн мэдэлгүй Хусогийг зүхэн суухдаа чамайгаа ямар халуун дулаан хүн гэдгийг үгүйлэх шиг. Чамайг байхгүй энэ урт хугацаанд л ойлгож байна даа. Гэхдээ чамд охиноо үлдээх итгэл алга. Чамайг ч бас намайг үгүй болсны дараа дахин хэн нэгнийг хайрлаасай гэж хүсэж байна. Охинд минь санаа зовж хорогдож, заримдаа намайг аварч чадаагүйдээ харамсахыг чинь хармааргүй байна. Охиныг минь ээжид өгөөрэй. Түүнийг зөв хүнд замчилж өгөөд өөрийнхөө амьдралыг бодох хэрэгтэй шүү.

Хэдэн мянган жилийн тэр ярьдаг хайрандаа битгий ороогдоорой. Чамайг энэ амьдралдаа түүндээ хүлэгдэлгүй амьдраасай гэж хүсэж байна. Одоо хэр нь тэнэг би тэр хэн нэгнийг хаалга татаад ороод ирнэ гэж хүлээх юм. Магадгүй дахиад намайг нэг удаа авраасай гэж хүссэнийх юм болов уу.

Гуйя. Тэхёнаа... Охиныг минь л түүнээс хол байлгаарай. Охиндоо өөр шигээ зовлон амсуулахыг хүсэхгүй байна. Түүнийг минь энэ зовлон дундаас эсэн мэнд гараасай л гэж хүсэх юмдаа. Удаан ярьсан ядарчихлаа. Одоо унтах хэрэгтэй бололтой. Хүчээ гамнаж охиноо төрүүлэхдээ л хандуулах хэрэгтэй болохоор бас асрагч эгч ч ядарч байгаа байх.

Аз жаргалтай амьдраарай. Миний араас хэт их гуниглаж болохгүй шүү. Хайртай хүнтэйгээ учраад сайхан амьдрах хэрэгтэй шүү. Чамайг сайхан амьдрана гэдэгт итгэлтэй байна. Охинд минь хааяахан санаа тавьж өгөөрэй. Өсгөх гээд өөрийгөө хүчлээд хэрэггүй шүү.

Чамд баярлалаа. Хийсэн бүхэнд чинь. Бас миний утгагүй захиаг уншсанд баярлалаа. Анх удаа л хэн нэгэнд ингэж захиа үлдээж байгаа болохоор жоохон тиймхэн л байна. Бас....
одоог хүртэл өөр нэгэнд хайртай байгааг минь уучлаарай. Дахиж уулзаж чадахгүй ч байж магадгүй чи бид хоёр энэ амьдралдаа ч хамтдаа байж чадсангүйдээ. Сайн хүнтэй учраарай. Би хэзээд тэр хайрыг чинь дэмжих болно. Хайртай шүү...

ГЭРЭЭ // JHS 《COMPLETED》Where stories live. Discover now