Амьдрал яагаад ийм ярвигтай ойлгоход бэрх байдаг юм бол? Хүн бүхэн төрөөд цэцэрлэгт явна, сургуульд явна, их сургуульд явна, ажиллана, гэр бүл зохионо тэгээд цааш нь юу болох нь тодорхой биз. Нэг л хэвийн үргэлжилсэн амьдралын тойрог. Би ч бас энэ тойргийг тойрч явж байна. Үнэхээр уйтгартай бас гунигтай. Ядаж л надад энэ уйтгартай амьдралыг минь гэрэлтүүлэх гайхалтай сонирхолтой ном байна. Энэ номыг би хэдэн ч удаа уншсан хэзээ ч уйдаж байгаагүй. Ахлах ангийн эхний жилдээ энэ номыг анх гэрийнхээ бүр мухраас олж билээ. Хэний ном гэдгийг нь мэдэхгүй ч уншиж үзсэндээ баярладаг юм.
Агуулгын хувьд гол дүрийн ханхүү яаж хаан болж буй тухай гардаг. Мэдээж тэрний хаан ширээнд хүрсэн зам дардан байгаагүй. Ном болгонд л муу дүр байдгийн адилаар энэ номын гол муу дүр болох гол дүрийн ханхүүгийн төрсөн дүү Крис саад болсоор л байх болно. Крис бол үнэхээр муу дүр. Тэр хаан ширээний төлөө маш олон хүн алсны дунд түүний хаан эцэг хатан эх хоёр ч багтана. Крис тэднийг устган хаан ширээнд хэдэн сар суусан ч гол дүрийн ханхүү Борис түүнийг хаан ширээнээс татан буулган ном дуусдаг.
Хэсэг номоо гүйлгэн уншиж байгаад нойр хүрэн сэрүүлгээ тохируулан гэрлээ унтраасаар дэрэн дээрээ толгойгоо тавив уу? Үгүй юу? шууд л унтаад өгөв.
"Яагаад сэрүүлэг дуугарахгүй байна? Би арай л их унтаад байх шиг санагдаад байх юм?" гэсэн бодол төрөн өөрийгөө хэт их унтчихаагүй байгаасай хэмээн найдсаар айдастай нүдээн нээн харвал миний хэзээ ч харж байгаагүй эртний хийцтэй өндөр тансаг тааз угтан авах аж. "Юу вэ?" хэмээн бодсоор эргэн тойрноо гүйлгэн харвал үнэхээр их зардлаар бүтсэн болов уу? гэмээр өрөөнд би хэвтэж байх юм.
Хүлээ дээ! Би эргэн тойрноо нүдний шил ч зүүлгүйгээр тод харж чадаж байгаа юм чинь энэ магадгүй зүүд юм болов уу? "Гэхдээ энэ үнэхээр бодит мэдрэгдээд байх юм" гэж бодон сууж байтал хэн нэгэн хаалга нээсээр орж ирэх ба өмссөн хувцаснаас нь дүгнэвэл яг л үйлчлэгчийн дүрэмт шиг хувцас өмссөн байв.
Харин тэр эмэгтэй намайг харсаар том нүдлэн доош 90 градусаас ч илүү бөхийх ба түүний бие чичирч байгаа мэт харагдана.
Эмэгтэй: "Ву хатагтай ө.өршөөгөөрэй. Таныг сэрсэн гэж мэдээгүй болохоор шууд ороод ирлээ. М.мөхөс би зүгээр л таныг сэрээх гэж байсан юм. Тэнэг боол намайг алахад ч багадана" хэмээн хоолойгоо чичрүүлэн надад хэлэн газар сөгдөөд суучихав.
YOU ARE READING
ХАТАГТАЙ ВУ
FantasyНэг л өдөр сэрэхэд би уншиж буй номондоо орчихсон байсан. Гэхдээ гол дүрээр биш хэзээ мөдгүй үхэж мэдэх муу талын дүрийн эхнэрээр.