Унтаж байх үеэр ямар дуу чимээ нойрыг минь тасралтгүй үймүүлж байсныг ер ойлгосонгүй. Цааш унтахыг хүссэн ч, үл мэдэгдэх ядаргаатай ая тархинд минь нөлөөлж байсан тул дурамжхан нүдээ нээлээ. Хажууд минь хэвтэж байсан Жунин нэг гараараа нүдээ нухалсаар, нөгөөхөөрөө орны дэргэдэх шүүгээ рүү гараа сунгалаа. Залуу дугарч буй утсаа шүүрэн авч, чихэндээ нь наах үед нь би хөшиж орхив. Одоо болтол бүрэн сэрж амжаагүй ч, Жунины утаснаас гарах дуу миний зүрхийг минь базлуулж байв. Тэд ямар нэгэн зүйл буруугаар эргэвэл түүн рүү залгана гэж амласан гэсэн. Үнэхээр тийм зүйл болчихсон уу? Бэк бүхнийг олж мэдсэн хэрэг үү? Би гараараа хөнжлөөс тас зууран авлаа.- Байна уу? - Жунин сөөнгө хоолойгоор хариулав. Өхөөрдөм харагдах, ийм нойрмог Кимийг өглөө бүр харахыг хүсч байсан ч, түүнд ирсэн дуудлагад санаа зовж байсан тул, болж буй мөчөө бүрэн таашааж чадахгүй нь.
Жуниныг тайвнаар хариулахыг сонсох үедээ л тайвширлаа. Тэр ямар ч ширүүн хөдөлгөөн, мэдэгдэл хийлгүй, зүгээр л хариуд нь толгойгоо дохисоор сонсоно.
- Хёкён залгаж байна, - залуу эцэст нь хэлэв. Би тайвширсаар санаа алдлаа. - Тэр чамайг хулгайлаад аваад явчхаагүй гэж найдаж байгаагаа дамжууллаа. Ээж чинь түүн рүү залгаж. Танайд зочид ирсэн болохоор, аль болох хурдан гэртээ харих хэрэгтэй гэнэ ээ. Ээж чинь чамайг унтаж байгаа гэж бодож байгаа ч, бид ямар ч л байсан яарсан нь дээр байх.
Би ёолсоор, хариуд нь сулхан инээмсэглэлээ. Миний бодсоноос хамаагүй дээр байж. Бидний харилцаанд эргэлзэж байсан ч, ээжийн өмнө намайг ямар нэгэн байдлаар халхалж чадсан Хёкёнд үнэхээр ихээр талархана.
- Чи хэдэн цагаас нислэгтэй юм? - орноосоо босоод, залуу руу харлаа.
- Орой, бараг л шөнөөр. Намайг үдэж өгөхгүй биз дээ? - Жунин хөхрөн. Хэдийгээр би хараагүй ч, тэр миний биеийг дээрээс нь доош харж байгааг мэдэрсэн юм. - Тийм зүйл хийлгүйгээр салцгаая, тийм үү?
Би сулхан инээмсэглэв. Ингэх нь тэнэг хэрэг үү? Түүнийг онгоцондоо сууж, бүх зүйл сайн байгаа эсэхийг шалгахын тулд нисэх буудал дээр би түүнтэй салах ёс гүйцэтгэхийг хүсч байсан юм. Би хэзээ ч онгоцоор нисч үзээгүй болохоор тэр залуугийн өмнөөс санаа зовж байв. Юу ч тохиолдож болно шүү дээ.
- Тийм ээ, - толгой дохив. - Бид тийм зүйл хийлгүй салж чадна аа.
Бид нэлээд хурдан эд зүйлсээ хураагаад, манай зүг хөдөллөө. Машин дахь цаг өглөөний долоон цагийг харуулах бөгөөд ийм үед ямар нууцлаг зочид бидэн дээр зочлохоор шийдсэнийг төсөөлж ч чадахгүй нь. Гэхдээ зочид тийм ч ихээр санааг минь зовоож байсангүй. Жунин хэдийгээр бид яарах хэрэгтэй гэж хэлсэн ч, тэр яст мэлхийн хурдаар явахад нь би дотроо баярлаж байлаа. Надад түүнтэй байх хугацаа үлдэж байлаа.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...