- Чөтгөр алгад, чи өөртөө Ким Жуниныг татдаг соронз наачихсан юм уу? - утасны цаана болсон үйл явдалд тун дургүй байх ахын минь хоолой сонсогдоно.- Та юу яриад байгаа юм? - юу болоод байгааг ойлголгүй, өөрийнхөө талаар сонсох үедээ утасаа унагаахаа шахлаа.
Өчигдөрийн болсон зүйлийг хэсэг бодож зогсов. Жунин надтай нэг баг болмоор байна гэх үед нь нуруугаар минь шар үс босч, зүрх минь тэрхэн агшинд цохилохоо больсныг сайн санаж байлаа. Түүний хэлсэн үг болгонд нь ийм хариу үйлдэл өгөхөө больмоор байна.
Хёкён биднийг тараах үед бүгд өөр өөрийн ажлаа бодсоор өрөөнөөс яаран гарсан юм. Бүр дэлгэрэнгүй ярьвал, Пак Чанёол найзуудыгаа өнөөдөр гэртээ дуудсан бөгөөд ирэхгүй л бол алдас болно гэж зарласан. Учир нь тийшээгээ хэн... Нөгөө хэн очино гэсэн...
Би яг хэн гэдгийг нь мартчихжээ, гайхалтай юм санах чадвартаа энэхэн агшинд талархья. Ганцхан удаа сонссон нэрээ ч санаж чаддаггүй шүү. Залуус түүний нэрийг сонсчихоод тун баяртай байсан, амьдралаа бодож алхсан Чэний царай хүртэл өөрчлөгдсөн гээд л бодчих.
- Тэр яагаад дахиад чам руу наалдчихваа? Хёкёны анкетыг ямар новшоо хийж чамтай хамт хийхгээд байдаг байна аа?
Уртаар санаа алдав.
Би охидуудын нойлд зогсоод сонсож байсан бөгөөд хэдхэн хичээлийн дараа миний тарах цаг болно. Бэк гэрээсээ залгаж байгаа нь энэ юм. Нүдний өмнүүр нь бүх зүйл хөвөөд байна гэсэн тул өнөөдөртөө гэртээ өнжихөөр болсон . Өчигдөр миний ойлгосноор дэндүү "хөгжилтэй" байсан бололтой, найзуудынх нь хүрээллээс хэн ч сургуульдаа ирсэнгүй. Ах минь нэг удаа Пак Чанёлыг хатуу юманд, чанга хөгжим болон өөрсдийн найзууддаа дэндүү хайртай гэж ярьж байсан юм байна.
- Мэдэхгүй ээ, - хүнд үүргэвчээ үүрсээр хариулав.
Яг үнэндээ би бүхнийг сайн ойлгож байсан. Жунин намайг өөрөөс нь үргэлжлүүлээд айж яв гэхэд нь л ойлгочихсон байсан. Хүнийг доромжилж байж л энерги авдаг хүмүүс байдаг. Зарим хүмүүст хэрэгтэй хүчээ авахын тулд сайн хооллоод, өглөө бүр 10 км гүйх хэрэгтэй байдаг. Харин хүндэт Ким Жунин намайг айж, хөл минь чичрэх үед л энергиэ хуримтлуулдаг сэтгэцтэй амьтан.
Гэхдээ би үүнтэй тэмцэх болно оо, өөрийгөө доромжлуулахгүй ээ. Ким Жунин зүгээр л оршихуйгаараа сүйтгэдэг тайван амьдралаа буцаан олж авах болно.
- Дахин нэг удаа давтья, би чамайг нэг бол 50 хувь эсвэл бүр 100 хувь хамгаалж чадах ч, эцэс төгсгөлд нь бүгд биднийг хамаатан гэдгийг мэдэх болно.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...