Би гал тогооны өрөөнд ганцаархнаа шарсан төмс идсээр сууна. Ээж явахаасаа өмнө идэж дуусгахыг шаардсан юм. Намайг бүр царай алдчихаж гэсэн. Энэ нь үнэн байсан юм, харин түрүүнээс хойш идэх гэж оролдсон төмс минь хоолойд минь тээглэнэ. Ээж хоёр өдөр дараалан намайг ямар аймшигтай байдалд байгааг хэлнэ. Энэ байдал минь дахиад цаг гаруй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Жунинтай уулзаж, ярилцах хүртэл. Жунин ч тэр, ах минь ч тэр намайг энд ямар гээчийн үлгэр толгойндоо зохион сууж байгааг мэдэхгүй. Тэр улаан эмийн шингэн, Жэилийн сонин үйлдэл гээд л бүх зүйл санааг минь зовоож байна. Тэр намайг "EXO"-ийн талаар мэдэх эсэхийг минь асуухад би улам л сандарч эхэлсэн юм. Тэр өдөр Жэил дахиж тэдний талаар юу ч хэлээгүй. Би EXO гэх үгийг нэг биш удаа сонссон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх шиг.Би есөн бусын зүйлс л бодож суулаа. Найз залуу минь хар тамхичин гэх бодол хамгийн ихээр айлгаж байсан юм. Үгүй ээ, би түүнийг хэзээ ч үүнээс нь болж орхихгүй. Зүгээр л, нүдний минь өмнө түүний бөхөж байгааг харахаасаа айсан юм. Би тийм их шаналал давж гарч чадна гэж үү? Өөр зүйл байвал би газар хүрэхгүй баярлана гэдэгтээ итгэлтэй байна. Би үнэхээр баярлаж, хамгийн аймшигтай таамаг минь буруу байсанд бурханд баярлах байсан байх.
Сэтгэлийн минь гүнд өөр нэгэн найдвар чимээгүйхэн сууж байсан юм. Энэ бүхэн худлаа байвал яах вэ? Тэгээд л, миний Жунин намайг энгэртээ чангаар тэвэрч, ямар ноомой болохыг минь хэлээсэй. Тийм байвал, би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн болох болно.
Яагаад аз жаргал асуудалгүй оршин тогтнож чаддаггүй юм бэ?
Хоолны ард өнгөрөх минут бүхэн үнэхээр удаан санагдах ч, хувцсаа өмсөж эхэлсэн даруйд цаг хугацаа урсан гүйх юм шиг л санагдлаа. Том урт ороолтоо зүүчхээд, уруулаа тод биш өнгөөр гялс будсаар гэрээс гарлаа. Хөл дээрээ тогтож чадалгүй, сандарсандаа унаад өгчих мэт л санагдана. Зүрхний минь цохилт эс болгонд минь чангаар цохилж буй мэт л чанга сонсогдоно.
Харин Жунин, дурдсанаас, 32 шүдээ гарган инээсээр, машинаас гаралгүй хаалга онгойлгож өгнө.
- Хөөе, бүсгүй, дөхүүлээд өгөх үү? - түүнийг инээх үед, би хүчээр инээмсэглэж, машинд нь суулаа.
Сонирхолтой юм, тэр миний хавдсан нүдийг анзаарах болов уу? Би өчигдөр уйлсан. Юу ч мэдэхгүй, юу ч хийж чадахгүй болохоороо. Найз залуу нь хэнд ч мэдэгдэхгүй эмийн шингэн түүнээс нууж буйг мэдсэн драманы гол дүрийн охин юу хийх байсан бол?
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...