Нүдээ нээх үед хамгийн түрүүнд харсан зүйл минь саарал тааз байлаа. Миний бүх булчин хэдэн секундийн турш хөдлөх чадалгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа би үсрэн босч, тохойгоороо ямар нэгэн зүйлд чанга цохихоо мэдэрсэн юм. Төмрөөр ямар нэгэн хатуу зүйл цохиж, энэ бүхэн миний толгойд гурван удаа давтагдав. Би хажууд юу байгааг, ерөнхийдөө хаана байгаагаа ойлгохыг хичээх боловч бүх зүйл саарал өнгийн мананд холилдсон мэт санагдана.
- Мартиг дуудах хэрэгтэй юм байна даа, - хэн нэгэн амандаа бувтнахыг сонслоо. Гурав дахь удаагаа.
Хий хоосон байдал.
Би дахиад л гүн нойрондоо автлаа.
Жунин бэлхүүсээр минь зөөлхөн тэврэнэ. Нимгэн цамцныхаа цаанаас түүний биеийн дулааныг мэдэрнэ.
Би дахиад л сэрлээ.
Дахиад л сандран дээш босч суулаа.
Саарал тааз дахиж харагдсангүй. Миний ойлгосноор, арьсан буйдангаас хальтиран унаж, дахиж дээшлэх гэж оролдохдоо хэн нэгний харцтай тулгарсан юм. Хөдөлж чадахгүй байна. Цаг хугацаа яг л зогсох шиг.
Юу болоод байгаа юм бэ?
- Өө, би чамайг сэрээчихсэн үү? - би нүдээ тасралтгүй анивчиж, сүүлд Жунинтай хэрэлдэж байсан би яаж яваад хүний өрөөнд сууж байгаагаа ойлгох гэж хичээнэ. Хоолой хатчихлаа.
Новш гэж, би яг хаана байгаа хэрэг вэ? Би сандарч, айж эхлэх ч, бие минь миний хүссэнээр хөдлөхгүй байна.
Эсрэг талд минь суух эрэгтэй надад эмч шиг харагдлаа. Цагаан цамц, урт өмдтэй, гартаа хэдэн бичиг баримт барьчихсан эр над руу анхааралтай харж, эелдгээр инээмсэглэнэ. Арьсан буйдан, бор өнгийн тавилгууд, бүдэг ногоон өнгийн хана - яг одоо миний байрлаж буй өрөө.
- Яг үнэндээ, чамайг сэрээхийг үнэхээр хүссэнгүй, зүгээр л тэр том хавтас газарт уначихсан юм. Кофе юм уу, цай уух уу? Гуйж байна, би яг л мангас юм шиг ийм айчихсан нүдээр над руу битгий хараарай, за? Тохирсон уу?
Тэр мөрнөөс минь чанга барьж, дээш буйдан дээр суухад минь тусална. Би уушгиндаа хангалттай агаар авч байгаад...
- Ахаа? Юу болоод байгаа юм бэ? Би... би, - хэл минь намайг сонсохгүй байна. Тархи ажиллахгүй. Би Жунинтай маргалдсан. Машинаас нь буусан. Харин дараа нь?
Эр инээмсэглэсээр, цамцныхаа захыг янзална.
- Намайг Хёнмин гэдэг. Харин чи, Бён Сунми, тийм үү? Би чиний тухай зөндөө зүйлс сонссон.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...