Ээж хэлж байснаар Бусан руу хоногоор явж, гэр бүхэлдээ Бэкхён дээр үлдсэн юм. Ээж одоог хүртэл надтай ярихгүй байгаа тул, гэрийг хамгаалж үлдээрэй гэж Бэкхёнд л захиад яваад өгсөн юм.- Юу үнэртэж байна даа? - ах минь цээж дүүрэн амьсгаа аваад, сандал дээр хэвтсээр нүдээ анина.
- Түлэгдчихсэн төмс, - Бэкийг дуурайсаар, итгэл дүүрэн хэллээ.
- Үгүй ээ, хоол хийх оролдлого минь л тэгж үнэртдэг юм, - залуу толгойгоо сэгсрэх бол би инээмсэглэнэ. - Эрх чөлөө үнэртэж байна. Зургаан өдрийн эрх чөлөө.
Бэк ийм зүйл ярих нь хөгжилтэй юм. Энэ гэрт намайг л буруу зүйлээс болж загинадаг бололтой. За яахав дээ, ганцхан удаа л байсан шүү дээ. Гэвч тэр явдалд би үнэхээр гомдсон. Энгийн л зугаалга, шөнө дунд л болохоос биш...
Бэк эвшээсээр, толгойгоо хойш налуулна. Ээж өдөр бүр ахын минь дүнг хянаж байсан тул ахад минь энэ зургаан өдөр эрх чөлөө мэт санагдах нь аргагүй биз. Түүнийг дахиж хийсэн үйлдлүүдээс нь болж загинахаа больсон бөгөөд ээж яагаад хүү нь урьдных шигээ сурлага, урлаг хоёрт татагдахгүй байгааг ойлгож чадахгүй байв.
- Энэ зургаан өдрийг өөрөөр өнгөрөөх юм шиг ярих юм, - би түүнийг шоолсоор хөнгөхөн инээв.
Бэкхён тун дургүйхэн толгойгоо өргөөд, нүдээ томруулна. Би дөнгөж сая шүршүүрнээс гарч ирсэн тул, нойтон үс болон хар өнгийн унтлагийн хувцастайгаа сууж байлаа.
- Би өдөр бүр гэртээ ирж хононо.
Ам минь томоор нээгдчихэв. Бэкхёны одоогийн байдлаар өдөр бүр ирж хонох нь төсөөлж боломгүй хэрэг ч, ах минь үүнийгээ дэндүү итгэл төгс зарласан юм.
- Ээжийг шөнийн ээлжтэй байх үед гэртээ хонодоггүй байснаа мэдэх ч, - Бэк сандалнаасаа босоод, хайруулгийн тавгийг анхааралтай ажина. Түлэгдсэн үнэрний эх үүсвэр нь тэр бололтой. - Ажлаасаа нэг долоо хоногийн амралт авчихсан гээд бодчих. Хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлье, энд ч гэсэн хийх ажил байна. Ээжид чамайг харж хандана гээд амлачихсан. Бүр нүд рүү нь эгц харж байгаад шүү.
Үсээ хатаах гэж оролдсон чигээрээ инээмсэглэлээ.
- Дахиж гэрээсээ, - Бэк огцом над руу эргэж харна. - Тэгж зугтаад үзээрэй. Ээжид хэлчихнэ шүү.
- Ахаа, - нүдээ эргэлдүүлэв. - Ганц л удаа гарсан шүү дээ, насаар минь сануулах хэрэг үү?
- Итгэл бага зэрэг нурчихсан. Чи өөрөө эхэлсэн шүү, - санаа алдана. - Миний дүнгүүдтэй адил зүг рүү уруудах юм бол...
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...