37. - Чи түүнийг мулгуу амьтан гэж хэлсэн биз дээ?

1.2K 134 52
                                    

Өмдний ард талын карманд утас минь дуугарч эхлэх үед би ер гайхсангүй. Ажлын хамтрагч болох Чонжи хүртэл үүнийг минь анзаарсан ч, би юу ч болоогүй мэт дүр эсгэхийг хичээлээ. Бэкхёныг залгаж байгаа гэдэгт итгэлтэй байсан тул утсаа авах ямар ч утга байсангүй.

Сөүлд ирснээсээ хойш ахтайгаа яриагүй 3 хонож байна.

Үйлчлүүлэгчийн захиалгыг хийж байх үедээ, Бэкхён өчигдөр орой надад юу ч хэлээгүй болохыг санаад амжлаа. Яг л би хорвоо дэлхийн бүх нүгэлд нь буруутай юм шиг л байх юм.

- Чи өнөөдөр гонсгор байх чинь, - Чонжи байдлыг минь дүгнэсээр, над руу эргэж харна. - Ямар нэгэн асуудал гарсан юм уу? Надад бүх зүйлээ ярьж болно шүү.

Чонжид санааг минь зовоож буй бүх зүйлээ ярих талаар хэсэгхэн бодоод, толгойгоо сэгсэрлээ. Өндөр тавцанг нуруугаараа налсаар, уртаар санаа алдав.

- Нэг хүнтэй эвлэрч чадахгүй байна, - гуниг дүүрэн юм хэлчхээд, хэсэг чимээгүй зогслоо. - Яагаад ч юм...

Мэдээж, хамтрагчид минь хэлэх үг олдохгүй шүү дээ, би ч тэр өөр хүнээс зөвлөгөө сонсохыг хүсэхгүй байлаа.

Уруулаа хазалсаар, дахин нэг удаа санаа алдав.
Бэкхён буруутай. Эсвэл, би юм болов уу? Үгүй ээ, зүрхэнд ортол чангаар загнаж, ойрын үед сонин болчихсон бас хуучны даруухан Сунми хамаагүй дээр байсан юм гэж над руу орилсон хүн нь Бэкхён шүү дээ. Дөнгөж орж ирсэн Чанёолын өмнө намайг тэнэг бас юу ч ойлгодоггүй гэж хэлсэн нь Бэкхён. Би Бэкхёнаас болж тэр өрөөнөөс хурдхан гэгч нь гарсан, мөн нүдийг минь бүрхэх нулимснаасаа болж бүх зүйл хоёрдож харагдсан. Тийм болохоор л, би түүнтэй эвлэрэхийг хүсэхгүй байгаа юм.

Утсанд минь дахин нэг удаа дуудлага ирэх үед, би харах ч үгүй залхсан байдалтайгаар амьсгагаа гаргалаа. Цаашаагаа дуугарч л байхгүй юу.

Өглөөгүүр Бэкхён над руу гурван удаа залгасан ч, би ямар ч утгагүй болохыг нь мэдээд салгачихсан юм. Би Бэкхёны эрүүл мэндэд санаа зовж буйгаа тэр өрөөнд хамгийн сүүлд хэлсэн ч, ах минь үнэлээгүй хэрэг.

Хүмүүсийн амьдралд ямар их асуудал гардаг, мөн яаж тэд даван туулдаг талаар бодлоо. Бодонгоо Bubble Tea-гээ бэлтгэж байсан бөгөөд, миний бодлоор тэд энэ дэлхийн хамгийн амттай зүйл лав биш санагдсан. Яг үнэндээ, өнөөдөр ажлаасаа арай эрт явахыг нууцхан хүсэж байлаа. Юу ч болж өгөхгүй байна шүү дээ.

Гэвч энгийн асуултад минь нэг хүн онцгойгоор хариулах үед бүх зүйл өөрчлөгдсөн юм.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now