41. - Үргэлж Бэкхёны хувцаснаас өмсөж үзмээр санагддаг байсан юм.

1.2K 131 22
                                    

Гал тогооны ширээн дээр гараа налан суусаар, кофе уунгаа утсан дээрх мэдээллүүдээ шалгана. Энэ шөнө би гэртээ ганцаараа хонох ёстой байсан юм. Ээж шөнийн ээлжтэй бол, Бэкхён эмнэлгээс гараагүй хэвээр. Ахыг минь хэдхэн өдрийн дараа эмнэлгээс гаргах нь дотор минь ойлгомжгүй мэдрэмж төрүүлнэ. Үгүй ээ, мэдээж түүнийг гэртээ ирж байгаад нь баярлаж байгаа ч, Бэкхёныг байхгүй үеэр амьдралд минь ихээхэн өөрчлөлт орсон. Тийм ээ, би яг одоо Ким Жунинаас салж, хагацаж чадахгүй байгаа хамаарлаа ярьж байна.

Сануулъя: энэ нь миний анхны үерхэл. Харин Ким Жуниныг гэх хамаарал минь өдрөөс өдөрт ихсэж байна. Галзуу охид утасныхаа нүүрэн дээр хүртэл найз залуугийнхаа зургийг тавьдаг байсныг тэнэг явдал гэж боддог байлаа. Харин одоо би утасныхаа дэлгэцнээс харцаа салгаж чадалгүй, найз залуугийнхаа зургийг ширтсээр сууж байна. Тэр нүүрээ дарах гэж хичээх ч, би зөв цагтаа амжиж, түүний инээж буй зургийг өөртөө дурсамж болгон үлдээсэн хэрэг. Би энэ зургийг хоёр хоногийн өмнө авсан.

Түүний талаар бодох болгондоо бодол, үйлдэл бүхнээ хянах гэж хичээх юм. Толгойнд минь байж болох бүх зүйлс эргэлдэнэ, "Жунин үүнд ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол" гэдгээс эхлүүлээд, "Жунин өнөөдөр хоолоо идсэн байгаа?" хүртэл. Үнэхээр тэнэг хэрэг ч, би өөрийгөө яаж ч чадахгүй нь. Түүнтэй үргэлж хамт байхыг хүсэх ч, амьдралд нь эргэлдэх цорын ганц хүн нь би биш болохыг ухаарна.

Харцаа хоосон аяга руу буулгасаар, санаа алдлаа. Үнэнийг хэлэхэд, би жаахан уйдаж байсан тул хачирхалтай бодлууд, миний дурлачихсан, хажуугаар нь бас тэнэг толгойнд орж ирнэ. Би ядаргаатай нэгэн байхыг хүсээгүй ч, эрхий хуруу минь Жунины дугаар луу залгахын даваан дээр тогтоно. Залгадаг юм уу? Эсвэл бичих үү? Түүнийг өчигдрөөс хойш хараагүй... Түүний амьдрал ямаршуу байгааг нь асуучихвал, аймшигтай зүйл болохгүй биз дээ? "Тийм" "Үгүй" гэх шийдвэрийн дунд гацсан ч, би Ким Жунин руу бичихээр шийдсэн юм. Зүгээр л амьд байгаагаа түүнд сануулчихъя.

Хэнд : Ангийн хүүхэд
Сайн уу!

Мэндлэхээс өөр дээр зүйл олдсонгүй. Гэвч хэдхэн минутийн дараа хийсэн үйлдэлдээ харамслаа: хариу ирсэнгүй. Утасныхаа дэлгэц рүү харсаар, уруулаа жимийлээ. Хуруу минь дахин нэг удаа юм бичихээр хөдлөв.

Хэнд : Ангийн хүүхэд
Юу хийж байгаа юм?

Дахиад л хариу ирсэнгүй.

Хэнд : Ангийн хүүхэд
Завгүй байгаа юм уу?

Хэнд : Ангийн хүүхэд
Эсвэл албаар намайг тоохгүй байгаа юм уу?

Зүсэм Пицца [COMPLETED]Donde viven las historias. Descúbrelo ahora