Энэ өдөр магадгүй түүхэнд бичигдэх байх.
Бэкхёныг гэртээ хоноогүйд нь анх удаа л ингэтлээ баярлаж үзлээ. Сургуулийн кафе-д юу болсон талаар асуухаас нь үхтлээ айж байна.Би өөрөө ч хүртэл яагаад тэгснээ тайлбарлаж чадахгүй байна. Ангийнхаа хүүхдэд даалгаварыг нь өгөх л гэсэн биз, сүртэй зүйл юу ч байхгүй юмсан. Гэвч би Жунинтай, эсвэл түүний хачирхалтай найзуудтай харьцана гэж бодохоор л бие минь хүйт дарч байна.
Тэднээс яагаад ингэж их айгаад байгаа минь ч бас сонин санагдаж байна. Сургуулийн бүх охидод тэд таалагддаг байхад, би шөнө унтахаасаа өмнө бодлууддаа дарагдахгүйн тулд, нойрны эм ууж, бас би халуурч байх шиг байсан. Үүнээс болж би шөнийн хоёр цагт л унтаж чадсан юм.
Өглөө намайг ээж сэрээсэн бөгөөд, аль хэдийнээ өдрийн 12 цаг болчихсон байв. Хёкёнтой уулзах цагаасаа хоцорчихсноо ойлгоод, түүн рүү залгав.
- Маргааш уулзья, тэгэх үү? - уруулаа хазласаар, аяархан асуув. - Цагийн дараа би ажил дээрээ байх ёстой.
- Эрт унтахгүйдээ. - Хёкён утасны цаанаас инээнэ.
- Унтаж чадаагүй юм аа, - санаа алдав. - Юу болсон гэж бодож байна... За за, маргааш бүтнээр нь ярьж өгье.
- Сунми! Битгий ингэж бай л даа!
- Маргааш ярьж өгье өө, баяртай!
Түүний үеэл дүүтэй нь хамт суудаг гэдгийг тэр хараахан мэдэхгүй байгаа, түүнд үүнийг одоо л хэлэх хэрэгтэй байх. Утсаар энэ бүхнийг хэлэх хэцүү л дээ, бас түүний царайны хувиралыг ч хамтад нь харахыг хүсч байна.
Тийм учраас, яриагаа маргааш хүртэл хойшлуулж, боломж гарвал Тэмины талаар ч бас асуухыг хүснэ.Гэрээс ажил руу 40 минут гаруй явдаг. Эхлээд метронд хэдэн буудал явчихаад, дараа нь автобуст суугаад 3 буудал явна, буучихаад их дэлгүүр лүү хүртэл алхана.
Чонжи бид хоёр их дэлгүүрийн нэгдүгээр давхарын жижигхэн буланд ажилладаг. Бидний буланд нээх их хүн ирдэггүй ч, Сэүн Лухан хоёр байнгийн үйлчлүүлэгчид нь. Өөр хүмүүс гэвэл, дэлгүүр хэсээд ядарчихсан, хүүхдүүддээ Bubble Tea авж өгөх гэж ирдэг эцэг, эхчүүд л байна.
- Нөгөө ангийн хүүхэд чинь яаж байна даа? - ажлын хувцасаа өмсөж байх үед, Чонжи асуув. Ажил дээр ирсэн даруй тэр надтай ярилцахыг хүссэн ч, яг юу гэдгээ мэдээгүй санагдсан. Тийм учир сэдвээ Жунинаас эхлэхийг хүссэн байх.
Залуу энэ бүх хугацаанд хаалганы цаана байсан бөгөөд, хувцасаа сольж дуусчихаад, шууд л яриагаа үргэлүүлэхээр хувцас сольдог өрөөнөөс гарлаа.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...