Хүнээс бүрэн гүйцэд сэтгэлээ татаж авахад хэдэн үе шат шаардагддаг. Бас магадгүй хүн бүрийнх өөрөөр явагддаг байх. Миний хувьд бүх зүйл үнэхээр гунигтайгаар өнгөрч байлаа. Бас үнэхээр их өвдөж байна...
Жунингүйгээр цааш амьдрах нь байж боломгүй даалгавар шиг санагдана.Эхний үе шат: болж буй үйл явдлыг ухаарах гэж оролдох.
Эхний өдрүүдэд надад үнэхээр хэцүү байсан. Та нарыг амьдралынхаа үнэхээр ойр дотно зүйлийг хэр их удаа алддаг болохыг мэдэхгүй ч, миний хувьд бүх зүйл толгой эргэм хэцүү байлаа. Би үнэхээр юу болоод байгааг ч ойлгоогүй. Заримдаа шөнө дунд орноосоо үсрэн босч, энэ бүхэн хар дарсан зүүд байгаасай гэж сэрэх болгондоо боддог болсон.
Хёкён бид хоёрын салсан болохыг мэдээгүй байсан юм.
- Чи гэр лүүгээ харихгүй юм уу? - найз минь зөөлхөн намайг мөрөөрөө цохив. - Үгүй ээ, мэдээж хань болж байгаад чинь талархаж байгаа ч, чамд гэртээ хийх сонирхолтой зүйлс байхгүй гэж үү?
Орой болж байсан бөгөөд бид Хёкёны өрөөнд сууж байлаа. Тэр манай сургуульд дадлагын багш хийж буй сүүлчийн долоо хоног нь энэ билээ.
Энэ бүх хугацаанд би утаснаасаа харцаа салгасангүй. Таван цаг болж байна. Бас Жунин над руу залгахгүй байна. Зүрх минь аймшигтай өвдөлттэй базалж, тэсвэрлэшгүй байсан тул үеэс үе уртаар амьсгаа авах хэрэг гарна. Яг зүрхийг минь хэн нэгэн албаар зовоож байгаа юм шиг л өвдөх ч, тэр хүн нь би өөрөө байсныг хангалттай ойлгож байсан юм.
- Бурхан минь, та хоёр чинь яачихсан юм бэ? Хол байхаараа галзуурчих гээд л байсан байж, - Хёкён амандаа бувтнах нь тэр.
- Та хоёр? - би огцом уртаар амьсгал авлаа. - Жунин бид хоёр биз дээ, тийм ээ? Тийм үү? - түүнийг толгой дохих үед нь, шууд л хоёр мөрнөөс нь чангаар барилаа. - Чи түүнийг харсан юм уу? Тэр ямаршуу байна?
Ким Жунин хичээлдээ суухгүй хоёр хонож байгаа нь энэ юм. Нөгөө надад... байж боломгүй зүйл хэлснээсээ хойш...
- Гайхалтай, тэгэхээр яагаад чи түүнийг надаас ховор хардаг болчихсон билээ? Ямаршуу байгааг нь чөтгөр л мэдэх байх, гэхдээ гуйж байна, найз залуугаа авчих тэгэх үү? Ёстой ядаргаатай, - үсээ чихнийхээ хойгуур хийсээр Хёкён үглэх нь тэр. - Урьд нь Тэмин үргэлж л хажууд ядаргаа болоод байдаг байсан бас... - Хёкён уруулаа хазална. - Ерөнхийдөө, өчигдөр танай Жунин чинь хоёр дахь удаагаа түүнийг орой үдшээр шоудах гээд аваад явчихсан. Үнэхээр ядаргаатай гээч. Дараа нь хоёулаа таг согтчихсон манайд ирсэн гээд л бод! Бас Жунин руу нэг охин араас нь тасралтгүй залгаад л байсан. Нөгөөдөх нь тасарчихсан байхад би утсыг нь авчихсан юм л даа...
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...