36. - Хар тамхичид, тийм үү?

1.2K 136 48
                                    


- Чи сая Чанёол руу толгойгоо дохисон уу? Би буруу харав уу? - Бэкхён бухимдсан сонсогдоогүй ч, ууртай харагдана.

Би юу хэлэхээ мэдэлгүй хэсэг гацах үед ард зогсож буй Жунин ханиалгасаар, надад хурдан хариулах ёстой хэмээх дохио өгнө.

- Та буруу харсан байх, - хэлж чадах үгс минь энэ л байлаа. Ийм мөчүүдэд зүрх минь хурдан цохилж, биеэ барих үнэхээр хэцүү юм.

Ард минь зогсох Жунин санаандгүйгээр (Бэкхёнд тэгж харагдах ёстой) баруун гараараа нурууг минь зөөлхөн цохих нь тэр. Өнөөдөр Сөүл буцах өдөр бөгөөд яг одоо хүүхдүүд нэг эгнээнд бужигналдсаар зогсоно. Бэкхён хажууд минь зогсох бол, Жунин бид хоёрын ард, бидний яриаг анхааралтай сонссоор зогсож байгаа гэдэгт нь итгэлтэй байна. Харин яг эсрэг талд минь Пак Чанёол зогсож байсан юм. Бас би үнэхээр л түүн рүү инээмсэглэсээр, толгойгоо дохисон юм.

Би найзуудыг нь биш, ахыгаа харахдаа илүү сандардаг болчихно гэж хэн мэдэх билээ?

- Сүүлийн үед ямар нэгэн зүйл болоод байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна, - Бэкхён итгэлгүйхэн над руу харсаар хэлнэ. - Чи сонин болчихсон. Өмнөх шигээ биш?

- Иймэрхүү зүйлс ярихад тийм ч тохиромжтой газар гэж бодохгүй байна, - түүнд хэлснийхээ дараа шууд л толгойгоо доошлууллаа. Тэр зөв юм ярьж байвал яах вэ? Ингэж байгаа минь муу зүйл хэрэг үү? Хэсэг хугацааны дараа үргэлжлүүллээ. - Бүх юм эсрэгээрээ. Сүүлийн үед та намайг улам л хянахыг хүсээд байгаа болохоор тэгж санагдаж байгаа юм, - санаа алдав.

Бэк инээх нь тэр.

- Би үнэхээр үзэсгэлэнтэй дүүтэй, - тэр мөрөө хавччихаад, нэг секунд гаруй арагш харлаа. - Бас би түүнийг хаа хамаагүй тэнэгүүдтэй харьцаасай гэж хүсэхгүй байна. Би чамайг хамгаалахыг хичээж байна.

Би анзаарагдхааргүй инээмсэглэчхээд, харцаа өөр зүг чиглүүллээ.

Чанёол бид хоёр луу хараад зогсож байлаа. Энэ нь ч ойлгомжтой биз: Бэкхён, Жунин бид гурав түүний шууд дамжуулалтаар үздэг хувийн драма нь болчихсон шүү дээ. Түүний чимээгүй байх үнэ цэнэ үүнд л оршиж байгаа байх.

Би Чанёолыг харсан даруйдаа Бэкхёнд хэлэхээр явна гэж бодсон. Яахав, эхлээд Жунин бид хоёроос итгэж боломгүй хэдэн худал үгс сонсчхоод, дараа нь шууд л Бэкхёнд харсан зүйлээ хэлчихнэ гэж бодсон. Гэвч Чанёол бодож байснаас минь тэс өөр нэгэн байлаа, бас би үүнд нь хязгааргүй ихээр талархаж байна. Тэр илүү дутуу асуулт асуугаагүй, мөн утсаа гаргаж ирээд хурдхан Бэк руу залгах гэж яараагүй юм. Миний тухай илүү их зүйл мэдэж, дотносохыг хүсэж байсныг нь би санаж байна. Тийм учраас л тэр одоохондоо дуугүй байгаа байх. Бэкхён түүний хамгийн дотно найз нь ч, тэр бидний талаар юу ч хэлэхгүй болохоо бидэнд амласан юм. Мэдээж, Чанёол шоконд орчихсон байсан гэлээ ч, энэ нь бидний хувийн амьдрал, бас үүнд өөрийгөө ч тэр, Бэкхён ч тэр оролцох эрхгүй гэж хэлсэн юм.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now