- Чи хэзээ намайг ээжтэйгээ танилцуулна гэж байлаа? - шиврээ бороо улам ширүүсэж, машины дотор талд ч сонсогдохоор ширүүн байх бөгөөд, Жунин сулхан дуугаар ийн асуух бол аяархан хэлсэн ч гэсэн би сонсож чадсан юм. Жунин булчинлаг гараараа миний бүсэлхийгээр тэврэх бөгөөд миний мөрийг давуулан цааш харах шиг санагдсан ч гэсэн би үүнд нээх их анхаарал хандуулсангүй.Эрт эсвэл орой чиний амьдралд аз жаргалтай үе заавал ирэх болно. Ирээдүйд юу тохиолдох нь мэдэгдэхгүй Жүнмёнтой хэрхэн хоног тоолж, айдас дунд сууж олон хүйтэн шөнийг өнгөрүүлж байснаа санаж байсан ч гэсэн хамаагүй. Крис рүү залгаж, "EXO" байгаа үгүйд, залууст бүх зүйл хүрэлцэж буй эсэхийг үе үе мэдэхийг хүсэх ч гэсэн хамаагүй. Чи өдөр шөнөгүй ажилдаа дарагдах ээждээ, хайрт ахдаа санаа зовно. Сэүний эрүүл мэндэд ч тэр, Тэмин, Хёкён, Жэил, Кёнсүүгийн харилцаанд ч тэр санаа зовно. Өдөр бүр, минут бүр хажууд чинь байхгүй найз залуудаа ч мөн санаа зовно. Бурхан минь, чи шөнөөр ч бүтэн нойртой хонодоггүй, нэг бол хүмүүст санаа зовно аль эсвэл амьдралынхаа хамгийн аймшигтай мөчүүдийг эргэн дурсдаг. Гэхдээ үүний ачаар, санаа зовох зүйлтэй байна гэдэг нь биднийг хүн гэдгийг сануулж өгдөг мэт. Шөнө үргэлжийн бидний айдас түгшүүр байх болно. Гэсэн ч санаа зовох, энэ тийм ч хэрэгтэй зүйл биш, нэг л өдөр зангилаа нь тайлагдчих аалзны тор л гэсэн үг. Өдрөөр болж өнгөрч буй зүйлс илүү хамаатай. Өдрөөр хайртай хүмүүстэйгээ уулзаж, тэдний нүүрэнд инээмсэглэл тодорч байхыг харж, нөхцөл байдлаас үл хамааран тэднийг жаргалтай байхыг харах үед... Замбараагүйгээр зангидсан аалзны тор шууд л тасарч, хэнд ч хэрэггүй зүйлс болон хувирдаг юм.
- Мэдэхгүй ээ? - гэж би хэлсэн ч, яагаад ч юм асуулт шиг сонсогдов. Жунин хөмсгөө зангидан зүүн гараараа миний нуруугаар тэврэх нь мэдрэгдлээ.
Бидний харилцаа "дотносолтын" дараа өөрчлөгдсөнийг би анзаарсан юм. Одоо би Жунины хувьд "зөвхөн түүнийх" болсон юм. Тийм ээ, "Зөвхөн түүнийх".
Ойлгож байна уу?
Жүнины харц улам гүнзгийрч, хоолой нь намайг өөртөө улам татах болж, хүйтэн хуруунууд нь тааз хэсгээр минь зугаалах үед, би амьсгалаа арай хийн дарж - цааш юу болохыг тэвчээртэйгээр хүлээнэ.
- Хэрвээ... - Жунин удаанаар хэлээд, надаас холдлоо. Хаврын анхны бороо үнэхээр л ширүүн орно: Жунины хичээнгүй зассан үсний хэлбэр нь алдагдан, хайлж буй мөс шиг харагдаж, хамрыг нь дагасаар борооны ус дусална. - ээж чинь бид хоёроос арван алхмын зайтай, төрсөн охин нь танихгүй залуутай тэврэлдээд зогсож байгаа үгүйг харахыг хичээж байвал яах уу?
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...