19. - Согтуучуудын хүргэлт.

1.4K 147 22
                                    


- Яагаад зогсчихвоо ? - Жунин минут гаруй ноёрхох анир чимээгүйг эвдсээр жолоочоос асуулаа. Чанёол асуултанд нь ухасхийн босоод, хойш эргэж харав.

Яагаад ч юм Чанёол найз руугаа биш над руу яг л амьдралынхаа бүх асуултын хариуг хайж буй мэт харахад нь бага зэрэг гайхлаа.

- Чи, - залуу баргил хоолойгоороо удаанаар асууна. - Банкны талаар мэдэж байгаа юу?

Чангаар шүлсээ залгилав.

- Үгүй ээ.

Түүний хоолойг сонсох үед нуруугаар минь хүйтэн хөлс цувна. Би тэдний хэрэгт, ярианд оролцохыг ер хүсэхгүй байгаа ч, сүүлийн үед тус банк миний амьдралд үе үе орж ирж байгаа нь сэжиглэх хангалттай шалтгаан болж байна.

- Тийм байх нь ээ, - Чанёол толгой дохиод, юу ч болоогүй мэт эргэж хараад машинаа асаав. - Бэкхён чамд бидний төслийн талаар ярьчихсан гэж бодсон юмсан.

Сонирхсон харцаа урд шүлсээ гоожуулан унтах Бэк рүү чиглүүллээ. Ээжийн хэдэн цаг түүний урдуур эргэлдсэн үс нь хэвээ алдчихсан байна.

- Төсөл? - итгэлгүйхэн асуулаа.

- Тийм ээ. Банктай болсон үйл явдлыг судал гэсэн.

Пак-н үгэнд эргэлзэх ч үгүй итгэж байгаагаа илтгээд толгойгоо хурдтай дохьлоо. Бэк тэр үед намайг ингэх гэж л киног нь үзүүлсэн ч юм бил үү, энэ бүхэн үнэн байж ч болно шүү дээ. Миний дотор бяцхан бодол минь энэ бүхэн хэтэрхий сэжигтэй санагдааж байгааг хэлэх ч, би тоохыг хүссэнгүй.

- Хөөх, - Жунин гараа зөрүүлсээр, гайхаж буй мэт дүр эсгэнэ. - Янзтай даалгавар байна. Ямар хичээл дээр юм?

- Түүх, Ким Жунин. - Чанёол ядрангуй түүнд хариулна. - Түүхийн гэрийн даалгавар.

- Даалгавар аа ? - Сэүн асууж, өөрийгөө байгааг сануулна.

Энэ мөчид эргэн тойронд байх бүх зүйлээ үзэн ядаж, урд ухаангүй унтах Бэкхёнтой байраа сольмоор санагдлаа. Чанёолын хажууд суух нь надад илүү таалагдаж байна. Банк болон тэдний түүхийн даалгавар нь хамгийн багаар санааг минь зовооно.

Тэдний энэ хачирхалтай нөхөрлөл, үе үеийн хэрүүлээс үүсэх уур амьсгал нь үнэхээр эвгүйрхэхэд хүргэнэ. Чанёолын машин гэрийн минь тэнд зогсоход хичнээн баярласан гээч.

- Согтуучуудын хүргэлт. - Чанёол бахархалтайгаар өөрийн "мэргэжлийн" хэллэгтээ ганцаар инээв.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now