Угаалтуурыг гараараа тулсаар, өөрийгөө толинд харангаа зөөлнөөр урууландаа хүрлээ. Дөнгөж сэрсэн тул үс минь хоёр тийш сэгсийсэн хэвээрээ ч, нойрмог нүд минь урьдныхаасаа өөрөөр харагдаж байлаа.
Тэд яг л гэрэлтэж буй одууд шиг гялалзана.Өө нээрээ, Ким Жунины үнсэлтэнд хариулж, тэр явдлаа догдлол дүүрэн санадаг өвчнийг юу гэдэг билээ?
Толь руу харсан чигээр, угаалтуурны хоёр талд гараараа тулсаар зогсоно. Надтай юу болоод байгааг бодох үед, биеийг минь таатай халуун мэдрэмж бүрхэнэ. Жунин намайг үнсчихсэн, надад түүнээс холдох өчүүхэн ч хүсэл байгаагүй нь хамгийн сонирхолтой нь. Би яагаад тэгсэнээ хүнээр хэлүүлэлтгүй ойлгох ч, гүнзгийрүүлэн бодох зав надад үнэхээр байсангүй. Өөр шийдэх ёстой зөндөө хувийн асуудлууд байгаа шүү дээ.
Жунины үйлдлийг би бүрэн гүйцэд ойлгохгүй байна. Одооноос түүнтэй яаж харьцах ёстойгоо ч мэдэхгүй нь. Бидний үнсэлтийг санах бүрт би уруулаа хазлаж, цааш юу болох талаар сонирхол дүүрэн бодно. Догдлууштай зүйл ч, би болж буй зүйлсэд эргэлзсэн хэвээр... Би түүнээс зугтах ёстой юу? Юу ч болоогүй мэт дүр эсгэх үү? Удаан хугацааны туршид бодох ч, надад хариулт олдохгүй нь. 2 дахь үнсэлт минь хэнтэй болсон талаар бодох бүрт хацар минь улайж, зүрх минь хурдан цохилно. Бодохоос хүртэл ичмээр санагдах тийм л гайхалтай үнсэлт. Надад яах ёстой талаар минь зөвлөх хүн хэрэгтэй байгаа ч, би хэн дээр гүйгээд очхоо мэдэхгүй байна. Ээж одоо хүртэл надад гомдсон хэвээр, үүнийг нь үл тоосон ч, тэр яг одоо ажилтай байгаа. Харин Хёкён Бэкхён болсон үйл явдлыг энэ насандаа хүлээн зөвшөөрөхгүй байх. Энэ нь байдлыг улам л хүндрүүлнэ.
- Сунми, формоо өмсөөгүй байгаа юм уу? - Бэкхён нойлын өрөөний хаалгийг огцом онгойлгон, над руу асуунгуй харлаа. Би гэрийн хувцсаа тайлаагүй хэвээр зогсож байлаа.
Итгэлгүйхэн түүн рүү харцаа чиглүүлсээр, юу ч хэлэлгүй хэсэг харж зогслоо. Тэр үнсэлтийн талаар мэдэх үедээ яах бол? Жунин бид хоёр зөвхөн үнсэлтэн дээр зогсохгүй бол яана? Ангийн хүүхдүүдээс ч илүү дотно хүмүүс болчихвол Бэкхён яах юм бэ? Би үнэхээр үүнийг хүсч байна гэж үү?
- Юу болсон юм? - Бэкхён болгоомжтойгоор надад ойртож ирээд, нүд рүү минь эгц харна. Түүний дулаахан гар нурууг минь илнэ. - Бие чинь өвдөөд байгаа юм уу? - Бэкхён санаа зовсоор асууна. - Чи бүр улайчихсан байна.
Үнэнийг хэлэхэд, би толгойн дотроо жижигхэн төлөвлөгөө зохиочихсон байгаа юм л даа. Ангийнхаа хүүхэдтэй үнсэлцсэн нь сургууль руу явахгүй байх шалтгаан биш ч, өнөөдөр тийш очих ямар ч хүсэл надад байхгүй байлаа. Жунинтай уулзхаасаа айсандаа ч биш, надад одоо хүртэл өөр гадны хүний зөвлөгөө хэрэгтэй байгаа болохоор.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...