21. - Би - ноомой ?

1.4K 159 32
                                    


- Энд байгаа шаар болон бусад чимэглэлийг заалаар нэг өлгөх хэрэгтэй, - ахмад настай багш (бид хоёрт нэрээ хэлээгүй) намрын цэнгүүн болох заалыг яаж чимэглэх тухай бидэнд тайлбарлана.

- Тэр хэдийг цонхон дээр наачихвал сайн л байна, - долоовор хуруугаараа ширээн дээр байх хэдэн тор луу заалаа. - Та хоёр хамгийн гол нь түрүү жилийн сурагчид шиг заал дэлбэлээд хаячихваа. Эртхэн анхааруулж байна шүү.

- Түрүү жил юу болсон юм ? - багшаас зүүн талд нь зогсох Жунин асууна.

- Дээшээ чимэглэл өлгөж байхдаа, - буурал үстэй эгч дээш хана руу эрүүгээрээ заав. - Өндөрсгөдөг шатнаас нэг нь тэнцвэрээ олохгүй унаад, бусдыгаа ч хойноосоо татаад өгсөн. Одоо дөрвүүлээ эмнэлэгт хэвтэж байгаа.

Би нүдээ томруулах бол, Жунин шүгэлдсэн юм. Би чинь аюултай ажил хийхээр зөвшөөрчихсөн юм байна шд.

- Энэ харанхуй өрөөний түлхүүр. Та хоёрын хэн нь бусад чимэглэлүүд авчрах юм ?

Эмэгтэй бид хоёрын урд мөнгөлөг өнгөтэй түлхүүрийг дээш өргөлөө. Ким Жунин яагаад ч юм их л баяртайгаар зөвшөөрсөн нь багшид сэжиглэх шалтгаан өгч байлаа. Надаас дахин нэг удаа авах үгүйг минь асуучихаад, Жунинд түлхүүрээ өгөөд бушуухан заалнаас гараад явав. Хэдхэн секундын дараа Жунин ч мөн хаалгаар гараад явав. Ганцаараа үлдэснийхээ дараа хана наалсаар хэсэг газар суулаа.

Нэг талаас - заал чимэглэх санаа нь надад таалагдаж байлаа. Ядаж л 20% би сурагчдын тэсэн ядан хүлээх баярын уур амьсгалыг мэдэрч чадах нь шүү дээ. Нөгөө талаас энэ бүхнийг тайван хийж чадахгүй гэдгээ мэдэрч байв, учир нь энэ удаад, дахиад л гэх нь зөв байх, Ким Жунин миний гайхалтай хамтрагч болж байгаа. Товлосон цагтаа, товлосон газраа хүрээд ирэхэд нь гайхсанаа нуухгүй ээ. Залуу ирэхгүйн тулд чадах бүхнээ хийх юм шиг санагдсан.

Залуу чимэглэлийн араас яваад 20 минут болсон ч, удахгүй хүрээд ирнэ гэдэгт нь итгэж байна.

Миний бодлоор заал баярын цэнгүүнд бэлэн юм шиг харагдсан бөгөөд бидний өлгөх гэж буй чимэглэлүүд илүүдэх юм шиг санагдана.

Заалыг хэд хэдэн удаа тойроод, байсан чимэглэлүүдээ өлгөөд амжив. Дараа нь уйдсандаа цүнхэнд минь цугларчихсан хэрэггүй цааснуудыг ялгаж хаяв. Энэ цагаан цүнхийг Бэкхён миний Сөүлд ирсэн анхны жил төрсөн өдрөөр минь бэлэглэсэн юм. Тэр үед манай гэр бүлийн санхүү тийм муу байгааг мэдэлгүй ээжид төрсөн өдрөөрөө авахыг хүсч байгаагаа хэлчихсэн. Яваандаа бүхнийг ойлгож, дэндүү даварчихсан гэдгээ ойлгоод, больчихсон байлаа. Төрсөн өдрийнхөө өглөө ямар ч настргүй сэрээд, орныхоо хажууд Бэкхёны бэлгийг хараад газар хүрэхгүй баярлаж билээ. Тэр өдрөө энэ цүнхийг өөр ямар ч зүйлээр солихгүй гэдгээ ч амлаад амжчихсан юм. Бэк ч мөн баярлаж байлаа.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now