20. - Чи уруулыг минь сэтэлчихлээ шдээ, садист минь.

1.5K 156 26
                                    


Хэдэн өдөр өөрийгөө сургуулийн гол азгүй амьтан шиг мэдэрч байлаа. Тэр явдлаас болж ээжээс хүртэл уудаг эмийг нь асуусан ч, ээж ямар ч эм хэрэглэдэггүй гэсэн. Би тийм ч тэнэг хүн биш шүү дээ, хогийн саванд хэд хэдэн эмний капсул байсанг нь сайн санаж байхад даа.

Хачирхалтай нь дараагийн өдөр нь бүх зүйл хэвэндээ орсон юм : хүмүүс урьдных шигээ намайг тоохгүй чигээр өнгөрнө. Хэдэн удаа Бонугийн харцийг өөр дээрээ авсан ч, ач холбогдол өгсөнгүй.

Үнэхээр хэцүү байсан ч, энэ удаад хүмүүсийн харцнаас зугтахыг хүссэнгүй. Би дэндүү ууртай бас ертөнц дэлхийд гомдчихсон байна. Ямар ч хамаагүй залуу ирээд "үнэгүй үйлчилгээний" талаар ярих л юм бол зөрүүлээд юу гэж хариулах талаараа толгойндоо бэлэн үгс бэлдэж байв. Жинхнээсээ тохиолдвол нүүрэн дээр нь хэлж чадахгүй ч, сэтгэлдээ бол бэлэн л байна .

Яг ярьвал, хэдэн сурагч намайг анзаарсан л даа. Жишээ нь : Бэкхён хэдэн өдрийн дараа сургуульдаа буцаж ирээд, У Сэүнтэй хамт явж байсан юм л даа. Зүгээр л зөрчих байх гэж бодсон болохоор тоолгүй алхсан ч, Сэүн ахын минь гарнаас татаад, Бэкхёны гараар надтай мэндэлсэн юм :

- Ахаа, мэндэл л дээ, энэ чинь нөгөө... нөгөө... Сунми шдээ!

У Сэүн энэ үйлдлээсээ болж нуруу руугаа цохиулаад, ахад минь чирүүлсээр цааш алхав. Сэүн миний гадаад үзэмжийг ялгадаг болсон нь хүртэл эвгүйцлийг минь хүргэж байна.
Урьд нь үнэхээр амар байж.

Бэкхён тэр өдрөө шууд л очоод надад хоёр цаг гаруй банди нарын талаар лекц уншсан юм. Найзуудынх нь нэг нь дахиж надтай мэндлэх байтугай, хоёр метрын зайнд ойртох л юм бол зүгээр өнгөрөөхгүй гэдгээ ч дурдаад амжсан юм. Тэр минут тутамд л "залуус бүр галзуурчихаж" гэнэ.

Би энэ зарлалаас нь үнэхээр их айсан шүү. Маргааш нь Чанёол ахтай минь хамт явж байхдаө мэндлэхэд нь Бэкхён уурандаа бахирахаа шахсан гээд л бодчих.

Нэг талаас ах минь миний төлөө санаа зовж байгаа нь хөөрхөн санагдах ч, нөгөө талаасаа түүний санааг зовоомооргүй байна. Кёнсүү Чэн хоёрын эвгүй харц, миний талаар шивнэлдэх нь үнэхээр эвгүй. Чанёолд сонирхолтой байгааг нь ч бас хангалттай сайн ойлгож байна. Харин бусад нь зүгээр л намайг яг хаанаасаа гараад ирсэн болохыг гайхаж байгаа байх.

- Дахиад нэг удаа л тэднийг чамтай ойр харах юм бол, би үржүүлдэг эрхтэнийг нь тасдана аа.

- Найзууд чинь шүү дээ. - түүний үгэнд инээсээр хэлэв.

- Нөхөрлөл гэр бүл хоёр миний хувьд тэс өөр зүйлс. Би хэзээ ч тэдний нэгийг чамд ойртуулахгүй, - Бэкхён ууралсаар хоолоо идэхээ зогсоож, савх руугаа харна.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now