Ах минь энэ удаад өтгөн чёлкоо арагш гелдсэн байсан тул түүний ус байдгаасаа илүү бараан өнгөтэй харагдана. Энэ өдөр яагаад ч юм түүний үсэнд хэтэрхий их тусах нарны туяа гялбалзана.
Бэкхён цагаан цамцаа жигд товчилчихоод, лакан гуталныхаа үдээсийг үдсээр зогсоно. Түүний шинэ хослол нь өргөн мөр, туранхай хөлтэй нь төгс зохицож байна. Ах минь, уйлах шахуу ээжийн минь, жинхэнэ эр хүн шиг харагдаж байна гэх магтаалуудыг нь аль болох чихнийхээ хажуугаар зөрүүлнэ. Бэкхёныг анх удаа л ийм төрхтэй харж байгаагаа нуухгүй ээ. Түүнд ийм хувцастай эвгүй байгаа гэдэгт ч итгэлтэй байна.
Ер нь бол надад ч гэсэн. Хёкёнтой дээр сонгоцгоосон цагаан цэнхэо даашинзны мөр нь байсхийгээд л унаад байсан тул, таксинд үүнийг минь анзаарсан Бэкхён надад пиджакаа нөмрүүлсэн юм.
Гарах хүртлээ ээжээс үсээ задгай тавих талаар гуйсан ч, ээж минь зөрүүдлэсээр үсийг минь яг л 5 настай охин шиг боосон тул аавд том болчихсноо харуулах санаа шууд л бүтэлгүйтлээ. Нүүрээ тод будах ч боломж олдоогүй. Ээж минь чичирсэн хоолойгоороо Бэк бид хоёрын ард зогсчихоод удахгүй үйл ажиллагаа эхлэнэ гэсээр гэрээс эрт гаргав. Хиймэл сормуусаа наагаад, хөмсгөө тодрууллаа, хожим таксинд суучихаад уруулаа тод улаанаар будаж л амжлаа.
Бэк бид хоёроос илүү ээж маань тэдний хуримд илүү сандарсан байх. Мэдээж тэр өөрөө тийшээ очоогүй шүү дээ, түүнд урилга ч явуулаагүй нь гомдмоор хэрэг ч, явуулсан ч бай ээж өөрөө явахгүй. Ээж такси дуудах үеэр түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг харсан. Долоовор хуруугаараа нулимсаа арчиж байхыг нь ч хэд хэдэн удаа харсан ч, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ил гаргаж зүрхэлсэнгүй.
Ээж өглөөнөөс хойш л нааш цаагуур гүйж, бэлэгний дугтуйнд түүний хийсэн мөнгө нь бүрэн байгаа талаар хэд хэд шалгаж, хуримын ёслол эхлэхээс хоёр цагийн өмнө такси дуудаж өгсөн юм. Түүний гар энэ бүх хугацаанд чичирч байсан ч, тэр үүнийгээ тоохгүй байхыг хичээсээр зогсоно.
- Сүйт бүсгүйгийнх нь нэр нь юу билээ? - Бэкхён таксинд явж байхдаа асуув. Түүний хувьд энэ тийм ч сонирхолтой сэдэв биш мэт санагдлаа, зүгээр л яриа эхлэхийг хүссэн байх.
- Юнми, - үсээ янзалсаар уртаар санаа алдлаа.
Ах минь үрчийв.
- Нэрс чинь төстэй юм.
- Битгий ингэж бодоод бай, - толгойгоо сэгсрэв. - Бид хоёр зүйрлүүлэхэд дэндүү өөр хүмүүс, та удахгүй харна аа.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...