22. - Лу, шударга бус байна.

1.4K 146 12
                                    


- Тоглоод байгаа юм уу ?

Хэсэг хугацаанд ноёрхох анир чимээгүйг Чанёол эвдэв.

Би хаашаа харах ёстойгоо ч мэдсэнгүй, бүх зүйл дээрээс минь дарж байгаа юм шиг мэдрэгдэнэ.

- Хоолойны өнгө минь чамайг хөгжөөгөөд байна уу ? - Бэкхён бидний гарыг, яс нь цагаарч харагдтал, улам чанга атгасаар, Чанёолд нухацтайгаар хариулна.

Бэкхён удаан хадгалж байсан бүхнээ гаргасан тул одоо л нэг тайвнаар нөхцөл байдлыг эргэцүүлж бодож байгаа байх. Урьд нь тэр юугаараа бодож байсан нь сонирхолтой л юм.

- Үнэн юм шиг сонсогдохгүй байна, - Пак яриагаа үргэлжлүүлнэ.

- Чанёол, амаа татах цаг, - Кёнсүү намайг анхааралтай гэгч нь ажигласаар, найздаа ууртайгаар хандаж хэлнэ. - Бэк юу болоод байгааг тайлбарлаг.

Тэд шууд л үүнд итгээгүй бололтой.

Магадгүй Бэкхён ихэнхдээ тоглоом хийдэг тул, одоо ярьж буй зүйл нь тэд нарт үнэмшилтэй сонсогдохгүй байгаа байх. Бэк бид хоёр гаднах төрхөөрөө үнэхээр өөр хүмүүс шүү дээ.

- Би та нартай гадаад хэлээр яриад байна уу ?! - атгачихсан гарыг минь дээш өргөлөө. - Энэ миний дүү, юу нь ойлгомжгүй байна ?

Шууд л толгойгоо доошлуулаад, юбканыхаа захыг оролдов. Бэк хэцүү үед 10 хүртэл дотроо тоолж байгаарай гэж захиж байсан юм. Би 3 дахь удаагаа тоолох ч, энэ бүхэн урьдных шигээ л зүүд мэт санагдана. Хөл минь одоо хүртэл чичирч байна.

- Тэгэхээр, - Сэүний хоолой сонсогдоно. - Та хоёр үерхдэггүй гэсэн үг үү?

- Бинго, Сэүн, - ах минь гараа Сэүний зүг дугаргав. - Энэ удаад чи хамгийн түрүүнд ойлголоо.

Шар үст инээх нь тэр.

- Дүү чинь гэдэгт яг итгэлтэй байна уу ? - Чэн асуухад бүгд түүний зүг харна. - Тэр яг л үүнээсээ ичиж байгаа юм шиг харагдаж байна гэх гээд л.

- Сунми даруухан бас сайн хүмүүжилтэй, соёлтой охин, - Бэкхён шууд л хариулна.

- Тэрийг чинь л яриад байна. Чиний дүү гэдэгт итгэлтэй байна уу ? - Чэн тоглоомоор хэлсэн ч, инээх хүн нэг ч байсангүй.

- Урьд нь яагаад ярьж байгаагүй юм бэ ? - Лухан ярианд орох бол, би дахиад л толгойгоо доошлууллаа. Ийм уур амьсгалтай байхад тэр миний ажлыг дурсах юм бол бүр л эвгүй байна байх. Яаж ч бодсон тэр манай байнгийн үйлчлүүлэгч шүү дээ.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now