Үнэнийг мэдсэний дараа надад амьсгаа авахад 3 хоног шаардагдсан юм. Уншиж дууссан даруйд сэтгэлд минь том чулуу унаж, дээрээс нь хэд хэдэн тоосго шидэгдэх шиг болсон. Мэдэрч буй мэдрэмжүүдээсээ болж уйлахыг үнэхээр ихээр хүссэн ч, чадаагүй юм.Миний нүд олон зүйлд өргөн нээгдэнэ: залуус хаанаас ийм их мөнгөтэй болсныг, яагаад Сухог хайх болсныг, эцсийн эцэст Сэүнтэй юу тохиолдсон болохыг мэдэж авсан. Үнэн над дээр бүхэлдээ, маш гэнэтийн байдлаар дэлгэгдсэн болохоор эхэн хэсэгтээ хүнд санагдаж байлаа.
EXO нь миний төсөөлсөн шиг аймар зүйл байгаагүй юм, аль эртнээс хар тамхины талаар бодож байсан надад энэ эм нь тийм ч аймшигтай зүйл байгаагүй юм. Хар тамхи шиг аймшигтай зүйл энэ дэлхийд байхгүй. Миний ганц санаа зовж буй зүйл нь Жүнмён тэдэнтэй хамт байхгүй байгаа юм бол, тэд "EXO"-г хаанаас авч байгаа юм бэ?
Тэдний систем бүхэлдээ дургүйг минь хүргэж байлаа: өөрийгөө л боддог Минсок, өөрийгөө сэтгэл зүйч гэж бодох Крис, анх уулзахдаа жинхэнэ нэрээ хэлээгүй Сухо. Бурхан минь, Жүнмён шууд л өөрийгөө Сухо гэж танилцуулсан бол бүх зүйл ямар өөр байх байсан бол?
Банк... Үүнээс л болж надад гурван өдөр шаардагдсан юм. Миний толгойд багтаж өгөхгүй байлаа. Тэд дээрэмдсэн... Дээрэмчид... Эхэндээ би яагаад ч юм айж эхэлсэн. Эвгүйрхэж, энэ бүхэн яаж байж болох юм бэ гэж толгойдоо хэдэн мянган удаа давтаж үзсэн. Би мэдээллийг дахин дахин боловсруулахыг хичээв. Ойлгоход хэцүү байсан ч, энэ Бэкхён болон Жунины нэг хэсэг шүү дээ, би үүнтэй нь эвлэрэх ёстой. Эхний хоёр өдөр Бэкхён руу харахад эвгүйрхэж, тэр надаас юу болсон талаар асуухад үг хэлэлгүй гөлрөхөөс өөр зүйл хийж чадахгүй байлаа. Гэхдээ би эвлэрсэн. Болоод өнгөрсөн зүйл. Бас тэднийг ямар ч муу зүйл саналгүй Минсокт чин сэтгэлээсээ туслахыг хүссэнг би сайн мэдэж байна. Ах маань надад их сургуульд ороход туслах гэж байсныг санах үед дотор минь бүх зүйл орвонгоороо эргэх шиг болсон. Одоо надад юу ч хамаагүй ээ. Түүний хэн байх, өнгөрсөнд юу хийж байсан нь ч...
Би Бэкхёнд мэддэг бүх зүйлээ хэлэх хэрэгтэй байсан ч, би энэ ярианаас бага зэрэг айж байсан тул эхлээд Жэилтэй уулзлаа. Олж авсан мэдээлэл минь надаас урсахад бэлэн байсан тул би хэн нэгэнтэй уулзаж, ядаж л нэг хүний бодол санааг сонсохыг хүссэн юм. Бас боломж гарвал Жунинаас сураг дуулахыг хүслээ. Тийм ээ, би одоо ч хүртэл түүнийг санаж байна.
Бүсгүй миний яриаг таслалгүй бүрэн гүйцэд сонсов.
- Жүнмён та хоёр бие биетэйгээ уулзах бүрэн боломжтой байсан. Гэхдээ чи яагаад одоо хүртэл үүнийгээ Бэкхёнд хэлээгүй байгаа юм бэ? - эцэст нь Жэил асуулаа.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...