- Ээж, би зүгээр л...- Юу гэж? - ээж над руу эгц харсаар нүдээ томруулна. - Эхэлчихсэн юм чинь яриагаа дуусга л даа.
Чангаар шүлсээ залгилав.
Хамаатнуудынхаа уурласан царайг харсан төдийд хэтэрхий жаргалтай дурсамжууд минь сарнин алга болох шиг л болов. Яг л тоглоомоо булаалгуулчихсан бяцхан хүүхэд шиг уйлахад ч бэлэн байлаа. Цаг хугацааг ухрааж, арай өөрөөр бүхнийг хийх ёстой байсан юм. Ээж ч, ах ч тэр миний байхгүйг анзаарахгүй байхаар.
- Би чамд ахаас чинь илүү урам хугарч байна, - ээж яриагаа үргэлжлүүлэх бол би хийсэн үйлдлээсээ ичсээр толгойгоо доошлуулав.
Амьсгал минь тогтворгүй болж, тун удалгүй бүр амьсгаадаж эхэлсэн юм. Хоёр талаас ирэх даралт биений байдлыг минь эрс муудуулж, хамаг бие минь чичирч байлаа.
Хараал ид.
- Би бичиг баримт хөөцөлдөх гээд хэд хоног Бусан руу явах хэрэгтэй. Яаж чамайг ахад чинь хариуцуулаад үлдээх юм бэ? - ээжийн хоолойноос ядарсан нь илт мэдэгдэх бөгөөд үүнд миний ч буруу бий. Би түүнийг санааг ингэтэл нь зовоочихсон юм уу? - Хэрвээ чи яг л жоохон охин шиг гэрээсээ зугтаад байвал би яах ёстой юм? Миний охин хаана байна? Төгс охин минь хааччихсан юм?
Ээж рүүгээ харлаа.
Түүний үрчлээстэй нүүр нь үнэхээр ядарчихсан харагдах ч, би юу хийх ёстойгоо мэдэхгүй нь. Би уйлж унжаад түүнээс уучлалт гуйх ёстой юу? Би үргэжлүүлэн зогссоор түүнийг ийм байдалд хүргэсэндээ гэмшсээр уруулаа хазлана.
- Ээжээ...
- Надад худлаа ярихыг чинь сонсмооргүй байна, - ээж ууртайгаар толгойгоо сэгсэрнэ. - Хэлэх үг байхгүй юм бол зүгээр л дуугуй бай.
Ээж хэрүүл хийж, хавь амьтныг сандаргах хүн биш. Тэр тайвнаар урам нь хугарсан гэдгээ хэлж болох ч, хэзээ ч хүмүүс рүү орилж, хашхичдаг хүн биш. Тэр зүгээр л дуугаа хураагаад чам руу хараад зогсож чадахаар хүн. Яг энэ мөчид л би буруу зүйл хийснээ ухаардаг юм.
- Намайг уучлаарай, - арай гэж хэлчихээд дахиад л доош харав.
Яг энэ мөчид Жунинтай өнгөрүүлсэн гайхалтай мөчүүдээ толгойноосоо салгаж чадахгүй байгаадаа л гэмшиж байна. Ээж намайг загинасаар зогсох ч, Жунины мотоцикл дээр нь явснаа, Макдоналдсд хэнд ч сонирхолгүй зүйлсийн талаар ярилцсанаа мартаж чадахгүй нь. Ингэж болохгүй ч, би хэд хүчлээд ч нэмэр алга.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...