Би яг хаашаа гүйгээд байгаагаа ойлгоогүй ч, гол зорилго минь тэр газраас бушуу түргэн зугтах байсан юм. Жунин өнөөдөр надад гар хүрэхгүй гэж амласан ч, би түүнд бүрэн гүйцэд итгэж чадахгүй нь. Эргэж харахад, ард минь инээчихсэн алхаж байвал яах юм бэ?
Гудамжны шар гэрэлнээс болж айдас төрүүлэм зурагны хажуугаар гурав дахь удаагаа зөрөхдөө төөрчихсөн гэдгээ ойлгосон юм.
Дахин тэвчиж чадалгүй, нулимс минь эхлээд хацраар, дараа нь хүзүүгээр минь урсаж эхэллээ. Би яагаад одоо л уйлж байгаагаа ойлгохгүй байна, хэдхэн минутын өмнө хананд түлхэгдчихсэн байхдаа л уйлах ёстой байсан юм.
Би яг юунд ингэтлээ санаа зовно вэ? Мэдэхгүй газар, танихгүй гудамжинд Ким Жунины гарт үхэхээ шахсан л биз. Түүнийг албаар ийшээ ирсэн гэдэгт нь ч итгэлтэй байна.
Дахиж хэзээ ч энэ хүнтэй холбогдохгүй гэдгээ хагарсан дэлгэцтэй утсаараа андгалья.
- Одоо болно оо, хулчгар минь, - нусаа татаад, өөртөө хандаж хэлэв. - Эндээс яаж явахаа бодоцгооё.
Би үнэхээр гэртээ харих хэрэгтэй байна.
Үүргэвчнээсээ утасаа гаргав. Цаг 9 хагас болж байна. Дөрвөн цагт Ким Жуниныг сургуулийн гадаа хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр, би таван цаг нэг залуугийн араас дагаад, эцсийн эцэст түүнд юу ч өгч чадалгүй ирчихэж байгаа юм уу?
Гайхалтай, Бён Сунми. Мундаг байна. Сөүлийн хамгийн тэнэг амьд биет минь.
Хэн рүү залгаж болохоо бодсоор, утсандаа хадгалсан дугаарууд руу орлоо. Надад тийм ч их сонголт байгаагүй - гуравхан дугаар л бий шүү дээ. Ээж, Хёкён бас Бэкхён.
Бэкхён руу залгаад нэмэр ч байхгүй байх. Найзууд нь өнөө орой цугларах юм ярьсан. Хёкён руу залгаж үзсэн ч, түүний утас нь холбогдох боломжгүй байна.
Ах руугаа залгах хэрэг гарав. Надад өөр гарц байхгүй шүү дээ. Бага багаар тайвширсаар, түүнд юу гэж хэлэхээ бодов.
Бэкхён утасаа авах үед, түүний хоолойг сонссондоо итгэж өгсөнгүй.
- Бэкхёнаа! - ах минь утасны цаана яаж хөмсгөө дээшлүүлж байгааг нь төсөөлсөөр, шууд л нэрийг чангаар нь дуудав.
Утасны цаанаас хүмүүсийн яриа, мөн охидуудын инээлдэх ч хальт сонсогдоно.
- Юу болсон бэ? - тэр санаа зовсоор асууна.
- Би... - би ер нь түүнд юу гэж хэлэх юм бэ? "Нэг найзын чинь араас мөшгөөд, тийм болохоор миний ч мэдэхгүй энэ газраас намайг авчихаж чадах уу?" - Би төөрчихлөө.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...