Хёкён мөрөн дээр минь толгойгоо тавиад, ихэр татсаар уйлна.
Түүний нулимс гараар минь урсах үед зүрх минь байж боломгүй ихээр өвдөнө. Ямар ч тайтгаруулах үгс хэлж чадалгүй, зүгээр л түүний үсийг илбэгхэн илсээр хажууд нь сууна.
И Тэмин, новш гэж, чи яаж миний Хёкёныг гомдоож зүрхэлвээ?
Найзыгаа ямар их өвдөлтийг мэдэрсэн бол гэж бодохоор, өөрөө ч тэсэлгүй уйлчих юм шиг санагдана. Хайртай хүнээсээ " үгүй " гэдгийг сонсоод, дараа нь өөрөөс хуурамч хайр хүртэж, чамайг ашигласан гэдгийг мэдэх ямар бол?
Би Тэминийг яагаад энд дахин, дахин ирж, Хёкёнтой ямар нэгэн аргаар харилцаагаа сэргээх гэж байгааг нь бодно.
Бодолд дарагдсаар, өдөр хоногууд хурдан өнгөрснийг анзаарах ч сөхөөгүй байв. Хичээлийн шинэ долоо хоног аль хэдийнээ эхэлчихсэн байна. Өөрийхөө шүүгээнээс физикийн товч агуулга биччихсэн дэвтрээ авах гэж ирсэн ч, тэр энд байхгүй бололтой. Хичээл эхлэхэд хэдхэн минут л дутуу байдаг. Энэ дэвтэр минь надад өнөөдрийн хичээл дээр үнэхээр хэрэгтэй юмсан, хөршийнхөө хичээлийн дэвтэрт би найдаж ч чадахгүй шүү дээ.
Шүгээнээсээ хайгаад зогсож байхад, хажуугаар минь ахын найзууд зөрж, бүр эсрэг талд минь зогссоныг ч анзаарсангүй. Мэдээж шүү дээ, Сэүний шүүгээ тэнд байдаг шүү дээ.
Шүүгээгээ хаачихаад, эргэж харахдаа Бэкхёны харцтай хальт таарав.
Сонирхолтой л юм, тэр ч бас Тэмин шиг зүйл хийж байсан болов уу?
Энд үлдэх ямар ч хүсэл байгаагүй ч, шууд л гүйчихвэл ямар тэнэг харагдахаа ч бас бодож үзэв. Ду Кёнсүүгийн өмнө яаж эвгүй байдалд орсноо, дараа нь кафед Жунины өмнө нөгөө л нэг өрөвдөлтэй хэдэн материалаа өгөх гээд явж байхдаа яаж тэнэгтснээ санав.
Энэ бүхнийг санах үед, толгой минь өвдөж, хөл минь чичрээд, яг л энэ мөчид тэсэлгүй уначих юм шиг санагдаж байна. Бурхан минь, тэд над руу харахгүй байна гэж хэлээч?
- Өнөөдөр бүгд явна биз дээ? - Чэн ярьж байх шиг байна.
Тэднийг нууцаар сонссон зүйл байхгүй ээ. Өөрсдөө энэ сургуульд хэн ч байхгүй юм шиг л чанга яриад байна шд.
- Үгүй, - Жунин түүнд хариулах үед, толгойнд минь түүний яршигтай царай орж ирнэ. Бодлуудаа үргээх гээд толгойгоо сэгсэрлээ. - Би машинаа эвдчихсэн.
- Чи яасан гэнэ ээ? - Чанёол гайхширсаар, дахин нэг удаа асууна.
- Аавын Америкт бэлэглэсэн машиныг нь эвдчихсэн.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...