Жунины талаас- Үерхмээр байна, - Сэүн машины ард итгэлтэйгээр зарлах үед, би түүний сууж буй тал руу арагш харлаа.
Сэүн ер тэнэг хүүхэд биш. Түүний асуудалтай ажиллаж болно гэж Крис үргэлж ярьдаг байсан. Тэр мэргэжлийн хүн биш ч, Сэүнд байх нэг зүйлийг анзаарч чадсан юм: хэрвээ Сэүн төвлөрч, хамаг эрч хүчээ түүнд зориулбал, тэр заавал амжилтанд хүрэх нэгэн болохыг. Тэр хичээлдээ муу ч, химийн талаар томоохон судалгаанууд өдрөөс өдөрт уншсаар, энэ шинжлэх ухаанд томоохон амжилт гаргаж байгаа нэгэн. Хими - яг бид нарт хэрэгтэй зүйл.
- Сайн байна, Сэүн, - Чанёол инээх ч, түүний хоолойн өнгө нь уурласныг нь бариад өгөх шиг. - Гэхдээ чи яг л гүнж нар шиг гадаа гарах гэж хоёр цаг болох юм бол, өөр хүйстэнтэй үерхэх чинь юу л бол.
Би инээсээр, тамхины хайрцгаа гаргаж ирэхээр карман руугаа гараа сунгав. Би ч мөн Пакаас ялгаагүй ууртай явж байсан юм: өчигдөр шөнө бид Крисын гэрт хоноод, оройтож унтсан тул өглөөний автобусанд бусад сурагчидтай хамт явж чадаагүй юм. Сэүн гэрээсээ нэг зүйл хайж явсаар байгаад бүр оройтуулчихсан. Машиныхаа хурдыг нэмэх шаардлага гарсанд Чанёол уурлах бол, би бусадтай хамт өглөө яваагүйдээ уурлана. Харин Сэүнд бол бүх зүйл таалагдаж байгаа бололтой. Залуу гүйцэд нойрноосоо сэргэчихсэн, цовоо сэргэлэн харагдана.
Би тамхиа гаргаж ирчхээд, машинд утаа гаргахгүйн тулд цонх доошлуулах товчлуур дээр дарав. Гэвч Чанёол намайг өдөхийг хүссэн бололтой. Асаагуураа хайх хойгуур Чанёол цонхоо буцаад дээшлүүлчихсэн юм.
- Ямар новш нь? - би хөмсгөө өргөсөөр, цонхон тийш толгойгоо дохилоо.
- Миний машинд тамхи татдаггүй юм, - Чанёол эгц урагш харсаар ярина.
Шүдээ зуух ч, түүнд хариулсангүй. Бүгдэд нь үзэгдэхээр тамхиа доош шидэж, цонх руу харсаар явах бол, хажууд Чанёолын хараал хэлэх нь сонсогдоно.
- Жунин ах өнөөдөр онцгой ууртай байх чинь, - Сэүн ард талын суудалд зүгээр суулгүй байнгийн хөдлөөстэй байсаар хэлнэ.
- Хоцрох дургүй, - арагш хэлчхээд, ямар ч утга агуулагдаагүй код хийсээр утсаа асаалаа.
- Чамд ямар ч хамаагүй л байдаг байсан шд, - Чанёол сануулах үед, ард Сэүн ч бас санал нийлсээр толгойгоо дохино. Магадгүй хэдэн сарын өмнө би ч энэ үгтэй нь санал нийлэх байсан байх.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...