45. - Үгүй ээ. Бид яаруу явж байна. Тийм үү, сурагч И?

1.1K 125 57
                                    


- Сунми, утас буцааж өг! Утас өгчхөөд, дараа нь нус нулимсаа гарга, инээдтэй биш байна! - аав миний өрөөний хаалгыг дахин нэг удаа тогшлоо. Түүний нударга хаалганд хүрэх тоолонд би гялсхийнэ.

- Зүгээрээ, авахгүй байсан ч яах вэ, - Юнми хажуунаас нь чимээгүйхэн хэлэх ч, би бараг л амьсгалахгүй шахуу сууж байгаа болохоор яриаг нь сонсож байлаа.

Цаг боллоо. Сүүлийн нэг цагийн турш би орон дээрээ ийм байдалтай суусаар, үе үе мэгшин уйлж, хойд эхийнхээ утсыг шалгаж, Жунины цамцны аль хэдийн чийгтэй болчихсон захыг барин сууна. Би хувцасныхаа зах хэсгийг сандарсандаа хаздаг энэ тэнэг зуршлаасаа ангижирсан гэж бодсон юмсан. Миний дуртай цамц миний нулимсанд норсон байх ба, миний гэр бүл эргэн тойронд минь урвалтын уурхай ухсан гэж би бодох болгонд хацар даган нулимс минь зогсолтгүй урсаж байлаа.

- Сонсооч, түүний уучлаарай, - аав минь шинэхэн эхнэртэйгээ хаалганы гадаа зогссон хэвээр байна. Би захыг нь илүү хатуу хазлаа. - Түүнийг ийм талархалгүй өссөнд би ичиж байна. Бас энэ утас. Мэдэхгүй ээ, би үргэлж охиноо юунаас ч илүү өссөн гэж боддог байсан. Би ийм зүйл болохыг урьдчилан харж чадсангүй.

Харин ээж? Миний мэдэлгүйгээр аавд зөвшөөрөл өгөхдөө тэр юу бодож байсан юм бэ? Тэр надад ч бас Сөүлд зүгээр нэг орхиод явж чадахгүй амьдрал бий гэдгийг мэдээгүй гэж үү? Түүнээс ч илүү, би орхихыг хүсээгүй амьдрал..

- Зүгээрээ, тэр өсвөр насны хүүхэд. Би утасгүй амьдарч болно оо, дараа нь түүнтэй өөрөө ярилцъя.

Энэ бүгд Бэкхёны санаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сэргэлэн, гэхдээ хязгааргүй тэнэг, бас муу санаа. Түүнийг ийм зүйл хийж чадна гэж бодсонгүй.

Бас нэг нулимс хацрыг минь даган урсах боловч би тэр даруй арчиж хаялаа. Бусан хормын дотор л төмөр тор болон хувирлаа.

Би юу хийхээ мэдэхгүй байна. Тийм ч болохоор, би хариу арга хэмжээ тэр цагт нь аваагүй байх. Дуулиан шуугиан дэгдээх хэрэгтэй байсан ч, би зүгээр л ярихаа болиод, ширээнээс үсрэн босохдоо хэд хэдэн таваг унагаж, томчууд руу муухай харсан юм. Аав намайг сайн мэддэг тул миний хандлагыг шууд л ойлгосон. Гомдол, уур, гутрал гээд л бүх зүйл дотор минь өрнөсөн болохоор гаднаасаа ямар харагдсан болохыг би мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч би энэ үед л бие махбодь минь ухамсарт захирагдахаа больсон гэдгийг ойлгосон юм. Үгүй бол би Юнмигийн утсыг ширээн дээрээс шүүрэн авч, өрөөндөө түгжсэнээ хэрхэн тайлбарлах вэ? Жунины гэрээс авч гарсан хоосон тор луу дахин нэг удаа харахдаа л ямар байдалтай байгаагаа ухаарсан юм. Цамц орон дээр байсан боловч утасны дугаартай жижигхэн цаас торонд байсангүй. Тэр хэзээ ч байгаагүй юм шиг л алга болчихсон.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now