— Бюн Бэкхён, дүүд чинь яагаад найз байдаггүй юм?Хөөрхий ах минь энэ асуултыг сонсчхоод, харамлан байж идэж байсан йогуртандаа хахчихаа шахлаа.
— Надаас яагаад асуугаад байгаа юм? — ээжид хариулангаа, над руу эргэж харав. — Хөөе, чи яагаад найзгүй юм?
— Битгий түүнтэй ингэж яриад бай, — ээж уурласаар, түүнд дахин нэг удаа сануулга өгнө. — Чи гэртээ долоо хоногт нэг л удаа хонодог, хаана юу ч хийж яваагаа хэлдэггүй, арай ядан байж сурна, тэгчхээд дүүтэйгээ "Хөөе" гэж харьцаж байгаа юм уу? Бюн Бэкхён!
Ах минь урт чёлкноос нь бараг л харагдахгүй нүдээ эргэлдүүлчихээд, ширээнээс боссоор тун тайван хэлэх нь тэр:
— Бюн Сунми, — түүнийг ингэж хэлэхэд нь миний нүдээ эргэлдүүлэх ээлж байсан юм. — Бюн Сунми, чи яагаад хүнтэй найзалдаггүй юм бэ?Хорвоо дэлхийд байж болох хамгийн энгийн хариулттай асуулт юм шиг л ах руугаа харлаа.
— Надад найз байгаа, — байдаг л хоолойн өнгөөрөө 100 дахь удаагаа түүнд давтаж хэлэв. — Харин, та шөнөөр хаана байдаг чинь өөр асуудал шүү, тийм ээ?
Бэкхён хэлсэн үгэнд минь хөмсгөө зангидсаар, гараа чангаар атгана.
— Хонгор минь, түүхийн багш чиний найз гэсэн үг биш, — ээж хөргөгчөөс юм хайсан чигтээ тун ядарсан хоолойгоор хэлнэ. — Миний йогурт хаана байна аа?
Идээд дуусчихсан йогурт руу харах Бэкхёныг хараад тэсэлгүй инээсээр толгойгоо сэгсэрлээ. Йогурт яавч түүнд зориулагдаагүй бололтой.
— Бэкхёны хувьд л түүхийн багш юм байгаа биз, харин миний хувьд бол Хёкён эгч. Бас бид хоёр дундаа ердөө 3 жилийн л зөрүүтэй. Тэр бусад шиг биш, тийм болохоор нь л би түүнтэй харьцдаг юм.
— Тэр бусад шиг биш, — Бэкхён хэлсэн үгийг минь ёожилсон аятай давтана. — Сунми, чи арай... "Нөгөө" төрлийн хүн юм биш биз дээ? — тэр аяархан асууж, инээж амжаагүй байтал нь ээж нуруу руу нь цохино.
Би хэлээ гаргасаар, тун таатай гэгч нь өглөөний цайгаа ууж дуусгав.
— Хоёулаа сургууль руугаа явах ёстой юмсан, —бугуйн дахь цагаа хараад, ах минь арай чангаар надад сануулна.
Бид үнэхээр суух ёстой цагаасаа илүү хугацааг ширээний ард өнгөрүүлчихсэн байсан юм, гэвч удахгүй хичээл эхлэх нь байна шүү дээ.
Ахдаа хүлээж байгаарай гэж хэлчхээд, өрөө рүүгээ орж, цүнх, пальто зэрэг зүйлсээ авав. Сөүлийг алтан намар дөнгөж л нөмөрч эхэлж байсан юм.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...