Хэцүүхэн ажлын өдрийн дараа, гэр лүүгээ ганцаар алхана. Бэкхён завгүй гэсээр гэртээ өнөөдөр ирэх нь юу л бол, харин ээж өнөөдөр шөнийн ээлжтэй.
Хөргөгчинд Бэкхён бид хоёрт өглөө бэлдчихсэн кимбаб л байв. Ах кимбабыг тэвчиж чаддаггүй ч, ээж түүнд бид ресторанд амьдардаггүй, мөн байгаа бүхэндээ тадархах хэрэгтэй гэж захидаг.
Заримдаа ах жүжиглэлтээ арай л хэтрүүлчихсэн юм шиг санагддаг. Айлын сайн хүү, бас хааяаа хааяаа өөртөө хайртай, муухай ааштай ахын дүрд тоглодог ч, яг үнэндээ тэр тийм биш. Аяга тавга угаах миний хийх ёстой ажил байсан ч, тэр чимээгүйхэн, хэн ч хараагүй байхад миний өмнөөс угаачихдаг. Өглөө, аяга тавга угаахаа мартчихаад, сандарч босоод, гал тогоо руу гүйх үед, байдгаараа инээчихсэн Бэкхён угаалтуурны хажууд сууж байдаг. Би ичингүйрэн инээмсэглэнэ. Жижигхэн зүйл ч, үнэхээр сэтгэл шингэсэн юм шиг санагддаг. Аав, ээж түүнийг үнэхээр сайн хүмүүжилсэн.
Кимбабаа идчихээд, өрөө рүүгээ гэрийн даалгавараа хийхээр оров. Дүрмийн дагуу, ахлах сургуульд их даалгавар өгдөг ч, өгөх ёстой хугацаа нь хамаагүй урт байдаг. Бүх сурагчид хос хосоороо далгааваараа хийцгээдэг. Надаас бусад нь. Хэн ч надтай хамт хийхийг хүсээгүй юм л даа. Хэрвээ намайг Бэкхёны дүү гэдгийг мэддэг байсан бол, надтай хос болох байсан болов уу? Тийм гэж бодож байна.
Хамаг амьдралаа бодоод сууж байтал, утсанд мессеж ирэв.
Хэнээс : Хёкён эгч
Маргааш ярьсандаа биз дээ?Миний түүхийн багш болох - Хёкён бичиж байна. Тэр манай сургуулийн дадлагийн багш тул, хааяаа хааяаа манай ангид хичээл ордог.
Бид хоёр яг яаж байгаад найзууд болсныг би сайн тайлбарлаж чадахгүй нь. Хамгийн эхэнд түүний уншихыг хүссэн түүхийн ном надад байсан тул, түүнд өгөхөө амласан юм л даа. Дараа нь Хёкён сургуулийн үзүүлбэрт зориулж даашинзаа надад өгсөн юм. Тэр үед би өвдчихсөн тул, үзүүлбэрээ үзүүлж чадаагүй ч, амьдралдаа анх удаа найзтай болсон. Миний анхны найз.
Хёкён надаас тэс ондоо нэгэн. Тэр үнэхээр нийтлэг, өөртөө итгэлтэй, бас эгдүүтэй охин. Хёкён хэзээ ч намайг өөрчлөх гэж оролдоогүй, өөртэйгөө адил болгох гэж хичээдэггүй бөгөөд надтай байхдаа илүү тайван болчихдог юм шиг санагддаг. Би үүнд нь хэмжээшгүй ихээр талархдаг.
Үеэс үед бид түүний гэрт уулзацгаадаг юм. Нэгдүгээрт : бид манайд байж болохгүй, мэдээж Бэкхёнаас болж. Тэр бид хоёрын талаар мэдэхгүй. Түүнд хэлмээр байгаа ч, яг тохирсон цагаа олж чадахгүй л байна. Тийм болохоор, би гэртээ түүнийг урьж үзээгүй, харин тэр үргэлж намайг гэр лүүгээ дууддаг.
YOU ARE READING
Зүсэм Пицца [COMPLETED]
RomanceКим Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг. Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө. [Translated by 🦋] ...