16. - Надад Bubble Tea хийгээд өг. - Яахлаараа?

1.2K 146 16
                                    

Дараагийн өдөр нь У Сэүн сургуульдаа ирээгүй. Би түүнийг өдөржингөө энэ хавиар олж харахыг хүссэн ч, Сэүн ч, найзуудыг нь ч тэр сургууль дотор явж байхыг нь анзаарсангүй.

Өчигдөр шөнө Бэкхён гэртээ ирээгүй бас шөнийн ээлжээр ажилж буй ээж минь ч гэсэн. Ах минь гэртээ байсан бол түүнээс чимээгүйхэн У-ийн биеийн байдлын талаар асууж чадах байсан байх. Бэкхён руу завгүй байхад нь хар шөнөөр Сэүний талаар асуух нь бүр муу санаа юм шиг санагдлаа.

Гэсэн хэдий ч тэр аймшигтай явдлын гэрч нь болсноо Бэкхёнд мэдэгдмээргүй байна. Юу ч болсон бай тэр таамаглаж л байсан байх.

Би зүгээр л Сэүнтэй бүх зүйл зүгээр байгаасай гэж найдна.

Сэүний асуудлаас гадна надад зөндөө бодох ёстой асуудлууд гараад ирчихсэн байв, хувийн. Би Хёкёны анкетыг одоо хүртэл бөглөөгүй байгаа. Бэк хийчихсэн гэдэгт нь дэндүү эргэлзэнэ. Сүүлд нь өөрөө хоёулангийн бөглөх хэрэг гарах байх.

Энэ амралтын өдрүүдээр аавын хурим болно. Би хаана, хэзээ, Бэкхёнтай юу өмсөхөө, хамгийн гол нь юу бэлэглэх ёстойгоо ч мэдэхгүй явна. Хуримлаж буй хосуудад бэлэг өгөөд байдаг биз дээ?

Толгой дүүрэн бодлууддаа хөвсөөр ажил руугаа алхана. Шиврээ бороо орж байсан тул, үүнийг дагаад сэтгэл санаа минь ч гэсэн гонсойчихлоо. Сүүлийн хоёр долоо хоног бороо бараг л тасралтгүй орсон болохоор өвлийн цас орох нь ч ихсэнэ гэж хүмүүс ярьцгааж байв.

Доош оймснуудаа хараад санаа алдав. Тэд бороонд бүхэлдээ шахуу норчихсон тул эвгүй мэдрэмж төрүүлж байлаа. Мэдээж би тоос болгоныг тоолдог цэвэрч хүн биш л дээ, гэхдээ хувцас минь тухгүй эсвэл бохир байхыг тэвчдэггүй юм. Жишээ нь : хэрвээ би Бэкхён шиг дүрэмт хувцасаа өмсдөг байсан бол тэсэлгүй эхний хичээл дээрээ л бүх зүйлээ засаад тавьчих байсан.

Толгойгоо дээш өргөөд, балмагдсандаа хэсэг байрандаа зогсов. Надаас гурван метрын зайнд хар, цагаан өнгийн цувныхаа захыг зассаар Ким Жунин алхаж байлаа.

Түүнтэй хамт ажилдаг гэдэгтээ дасах хэрэгтэй юмсан.

Жунин үе үе эргэж харсаар урд минь алхана. Намайг анзаарахгүй байгаа бололтой, эргэж харах бүртээ тэртээ хол харчихаад буцаад урагш алхана. Хажуунаас хүмүүс биднийг ажиглавал намайг Жуниныг араас нь дагаж байна гэж ойлгох нь. Мэдээж түүнээс Сэүний биеийн байдлын талаар асууж болох ч, Жунинтай дахин нэг удаа ярьснаас Пак Чанёол дээрээ инээж очоод асуух минь.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now