35. - Энэ сандалнууд модоор хийгдсэн байх.

1.2K 140 35
                                    

Сунмигийн талаас

Ким Жунин хоолны тавиуртайгаа хажууд минь суух үед би анзаарагдхааргүй инээмсэглэлээ. Залуу савхаа барьж, юунаас эхлэхээ бодож байхдаа намайг анзаараагүй мэт дүр эсгэнэ. Харин би уруулаа жимийсээр түүнийг харсан хэвээр суулаа. Өчигдөр болсон зүйлсийн дараа бид хоёрын дунд их зүйл өөрчлөгдсөн. Магадгүй би ганцаараа ингэж бодож байж болох ч, түүний үгс зөвхөн миний хувьд л биш, бид хоёрт хоёуланд утга учиртай байсан байгаасай гэж хүслээ. Үүний талаар бодох их... хачин юм.

- Өглөөний мэнд, - Жунин над руу харалгүй, доош хоол руугаа харсаар инээмсэглэх нь тэр. Түүн рүү харж байхыг минь мэдчихсэн байна. Би уруулаа хазаллаа.

Илүү зүйл бодохгүйн тулд шууд л хоолондоо анхаарлаа хандуулах гэсэн ч, ам руугаа нэг ширхэг будаа ч хийж амжсангүй.

- Өчигдөр оройтож унтсан юм уу? - Жунин асуусаар, над руу эргэж харна. Савх минь надаас тав гаруй сантиметрийн зайд байх бол би Жунин руу харсаар чангаа шүлсээ залгиллаа.

Өчигдөр тэр манай өрөөнд хэр их удсан бэ? Цаг, хоёр цаг, түүнээс ч их? Жунин түүнтэй холбоотой бүхнийг надад сануулж, дахин дахин намайг эвгүй байдалд оруулах дуртай бололтой. Өчигдөр орой би түүний мөрийг дэрлэсээр удаан хугацааны туршид суусаар л байсан юм. Яг үнэндээ, түүнийг өрөөнөөс минь гарах үед бүхэл бие минь чичирч, эвгүй мэдрэмж бүрхэж байлаа. Би үнэхээр... хачирхалтай зүйл хийгээд байна. Урьд нь эрэгтэй хүний хажууд ийм үйлдэл хийнэ гэж бодож ч үзээгүй байх. Үгүй ээ, амьдралд минь хэзээ нэгэн цагт эрэгтэй хүйст гарч ирнэ л гэж боддог байсан. Гэвч яг одоо бүх зүйл төсөөлж байснаас минь арай өөр, бодох бүрд хацар минь улайж, харах бүрд зүрх минь хурдтайгаар цохилдог болчихсон.

- Тийм ч сайн биш ээ. Харин чи? Бүх зүйл зүгээр үү?

Жунин хурдан толгойгоо дохиод, яг л өөр ямар байж болох вэ дээ гэсэн шиг инээх нь тэр.

- Найзууд чинь хаана байгаа юм? - хоолны газрын эргэн тойронг ажсаар, түүнээс асуув. Бүх сурагчид байраа эзэлчихсэн байх ба тэр дунд нь би Сэүнийг, аль эсвэл ахыгаа олж хараагүй юм.

- Унтаж байгаа, - Ким мөрөө хавчина. - Намайг гарч байх үед, Кёнсүү дөнгөж нүдээ нээж байсан.

- Чи түүнтэй хамт нэг өрөөнд орсон юм уу?

Жунин огцом над руу харцаа дээшлүүлж, үрчийх нь тэр.

- Өө, чи мэдээгүй байгаа бил үү, - залуу хэлэх бол би сонирхсоор хөмсгөө өргөв, - Хэнтэй хамт нэг өрөөнд орсныг минь мэдэх үү? Ахтай чинь. Өчигдөр бид хоёр бие биенийгээ амьдаар нь идчихээ шахсан.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now