30. - Нүдээ анихгүйн тулд шүдний чигчлүүрээр тогтоолоо шүү.

1.2K 146 12
                                    


Хёкён нүдээ байж боломгүй томруулсаар, харцаа салгалгүй намайг ширтэнэ. Тэр бүр хүзүүгээ сунгаж байгаад, зүүдлээд байгаа үгүйгээ мэлрэх гэж хацраа хүртэл чимхэж үзсэн гээд л бодчих.

Би "гэр бүлийн зоог" гэх нэрийн доор үнэхээр л гэр бүл бүрэн бүтнээрээ цуглана гэж тооцолсонгүй. Харин Хёкён ахынхаа хамгийн ойрын хамаатан нь бөгөөд, төрсөн ах нь Жунины аав юм. Бүх зүйл дууссаны дараа түүнд юу гэж тайлбарлахаа нухацтай гэгч нь бодно, учир нь яг одоо би түүний эсрэг талд, үеэл дүүгийнх нь хажууд би суучихсан байна. Үеэл дүү нь ч гэж дээ, бид хоёрын нүүрний хувирлыг ажсаар 10 гаруй минут тэсэлгүй амаа нударгаараа дарсаар инээнэ.

Гэхдээ найз минь ч гэсэн энэ үдэш онцгойролгүй үлдсэнгүй. Хёкён үнэн амьдралын баяр баясгалантай, үхтлээ дурласан охин шиг л Тэмины хажууд гар гарнаасаа барилцан сууж байна. Тэмин харин өнөөдрийн үзэсгэлэнт хамтрагчаасаа харцаа ер салгасангүй. Тэгэхлээр, бид хоёр яг адилхан.

- Хёкён, Тэмин хоёр буцаад нийлчихсэн хэрэг үү? - гал тогооноос дөнгөж сая орж ирсэн хатагтай Ким, хосууд руу харсаар асуув. - Залуусаа, сарын өмнөх том хэрүүлийн чинь дараа дахиж хэзээ ч хамт харахгүй нь л гэж бодсон шүү.

Би амаа томоор ангайсаар Хёкён руу харлаа. Хёкён гайхалтайгаар хамаатнуудаа тархигддаг юм байна даа.

- Би ч бас тэгж бодсон, - хажуудах залуугаа амаа нээхээс нь өмнө гараараа цохьчихоод, өмнөөс нь ярьж эхлэв. - Гэхдээ бид хоёр бие биедээ дэндүү ихээр дасчихаж. - Тэминд санаа алдсаар толгойгоо дохих л сонголт байсан юм.

Харин Жунины ээж үе үе над руу харах нь хацрыг минь улайхад хүргэнэ. Яг үнэндээ, би өглөөнөөс хойш тус арга хэмжээнд бэлдсэн юм, бүр хичээлээсээ хүртэл чөлөө аваад, эрт гараад гүйсэн. Хамаг байдагаа ухаж үзээд, дажгүй хувцаслачихаад, Жуниныг манайд ирэх хүртэл нь толь бичиг бариад, "дээдсийн" үгнүүдээс хүртэл цээжилсэн юм. Даанч ямар ч ашиггүй байсан бөгөөд, Жунин ээж нь надаас зогсоо зайгүй асуулт асуух тухай анхааруулсан юм. Ээж нь Жунины эргэн тойрон дох бүсгүйчүүдийг нэг нэгэнгүй мэдэх сонирхолтой ба яг л баячуудын гэр бүлд хийгддэг шиг Жуниныг хүчээр гэрлүүлэхээ больсон гэсэн. Ерөнхийдөө, Жунин асуултанд нь хариулвал хамаагүй аюулгүй гэсэн шийдэлд бид хоёр хоёулаа хүрсэн юм. Тиймдээ ч би хар ноосон цамц болон жийнс өмссөөр, үснийхээ ард нуугдаад сууж байгаа нь энэ. Толгойнд минь зогсолтгүй хачин бодлууд орж ирнэ. Жунин ээжийнхээ асуултанд нь хариулж байх үед толгойгоо хэдэн градуст дохих ёстойгоо ч хүртэл бодоод амжчихсан байдаг шүү.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now