2. - Түүнийг битгий тоо.

1.8K 211 43
                                    


Ким Жунинаас тамхи, гаа бас Америк үнэртдэг.

Та нарт өвөлтэй хослуулдаг зүйлс байгаа юу? Цас эсвэл шинэ жилээр иддэг жүржнүүд. Хүүхэд настай минь чипс хосолдог. Бэкхёных - тоор, тамхи хоёр бол, Хёкёных - хуучин номнууд.

Шинэ ширээний хамтрагчаа бодох үед, яг л америк кинон дээр гардаг шиг хоолны газарт, найзуудтайгаа инээлдсээр, өлсгөлөнгөө нэг зүсэм пиццагаар дарж буй нь төсөөлөгдөнө.

- Бён Сунми? - багш нэрийг минь дуудах үед, хариултыг нь аль хэдийн мэдэж байсан тул багш руу харав. Би ангийнхаа шилдэг сурагч биш ч, хичээлдээ анхаараад суучихвал асуултанд төвөггүй хариулж чадах хэмжээний сурдаг.

- Цитоплазм.

Багш толгой дохиод, хичээлээ үргэлжлүүлэн тайлбарлах бол, би өөр дээрээ түүний харцыг мэдэрч байсан юм. Хажуу тийш харахаас айж, хүчээр хичээлийн сэдвээ дэвтэртээ бичих ч, надад үнэхээр эвгүй байна.

- Бён, - Жунин аяархан овгийг минь өөртөө давтаж хэлнэ.

Нэрээ сонсох үедээ цочсон минь түүний харцнаас бултаж чадаагүй бололтой.

Бурхан минь, Ким Жунинд над шиг ичимхий хүнээс юу хэрэгтэй юм бэ?

Түүний юу хүсч байгааг нь мэдэж чадалгүй, багшийн зааж буй сэдвийг дэвтэртээ хуулаад л суугаад байсан юм. Гэсэн ч тэр над руу харсаар байгаа нь намайг тултал нь эвгүй байдалд оруулж байлаа. Цаашаа хараачээ, тэнэгээ, цаашаа хар л даа!

- Ховор овог шүү, - залуу яриагаа үргэлжлүүлэх гээд урагш суух үед нь цочих нь тэр. - Чи Бэкхёны ямар нэгэн хамаатан биш үү?

Түүнийг асуухад нь шууд л бичихээ больж, гайхсандаа амаа томоор ангайв. Жунин бусад найзууд шигээ тийм ч тэнэг биш бололтой.

Бодлууд минь холилдож байсан тул, түүнд зүгээр ч хариулж чадсангүй. Багшийн ярьж буй зүйлс, зүрхний минь цохилтны хажууд, бүүр цаана сонсогдож байна. Та нарыг хулгайнд сэжиглэх мэдрэмжийг ойлгож байна уу? Би ойлгохгүй л дээ, учир нь 18 жил ямар ч адал явдалгүй уйтгартай амьдралаар амьдарсан. Сургууль дотор надад нэг удаа л анхаарал хандуулж байсан. Тэр нь ядаж байхад У Сэүн, урьд нь намайг хаа нэгтээ харж байсан гэсээр ирж асуусан юм. Хагас жилийн өмнө байх. Тэгээд л болоо. Дахиж хэн ч, хэзээ ч Бён Сунмигийн тав тухыг алдагдуулж байгаагүй. Тэгсэн энд Жунин, ирсэн даруйдаа л ах бид хоёрын гол нууцыг дэлгэх гэж байна. Хүмүүс хулгай хийсэн гэж сэжиглэгдэхдээ юу мэдэрдэгийг мэдэхгүй ч, миний мэдэрч буй зүйлтэй адилхан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Зүсэм Пицца [COMPLETED]Where stories live. Discover now