Шивон, Мина хоёр эмнэлгийн өрөөнд түр нойрссон байлаа. Тэднийг сэрэх үед цаг хэдийн өдрийн 11 болсон байх бөгөөд Хичол үдээс хойш хоол авчирна хэмээн зурвас илгээсэн байв.Өдрийн хоол ирэхээс өмнө Сэжүн ирчихсэн, хачин царайлан зогсох агаад Мина орны хажууд Шивонд алим хальсалж байлаа.
"Ярь"
"Гэмт хэрэгтнүүд хэргээ хүлээсэн. Авхайг хөнөөхийн тулд У хатагтай тэднийг хөлсөлсөн юм байна"
Мина алим арилгахаа болиод, гайхсандаа Сэжүн рүү хараад "У хатагтай гэнээ?"
Шивоны харц нь ширүүсэн, хүйтэн болох нь тэр. Минаг тэгтлээ үзэн ядсан гэж үү?
"Мэргэжлийн алуурчид байсан байна"
Мина хөмсөгөө үл ялиг зангидаад Шивон руу харлаа. Шивон түүн рүү хэсэг харж байснаа Сэжүнд хандан "У хатагтайг хүмүүсээр мөрдүүл. Яасан ч гадаад руу явуулж болохгүй шүү"
"Түүнийг аль хэдийн хүмүүсээр мануулж байгаа. Хөлсөлсөн хүмүүсийг нь бид саатуулж байгаа болохоор У хатагтай тэдэнтэй холбоо барьж чадахгүй байгаа. У хатагтай тэднийг үхсэн гэж бодоод, баяртай нь аргагүй найзуудтай хөзөр тоглож байгаа"
Шивоны хүйтэн харц нь арай зөөлрөн "Амьдралынхаа хэдхэн хоногт нь жаргаад аваг" гэв.
-
Хичолын авчирсан хоолыг идсэнийхээ дараа Чүэ Шивон эмнэлгээс гармаар байна гэх нь тэр. Минаг байхгүй байхад нь эмнэлгээс гарахгүй бол өөр боломж түүнд байхгүй.
Хичол түүнд хандан "Шивон, чи үнэхээр хүнд гэмтсэн. Хэт их хөдөлбөл шархаа хөндчихнө"
Гэсэн ч Шивон хүйтэн харцаар Хичол руу ширтэн, зөрүүдэлсээр "Би өнөөдөр л гарахгүй бол болохгүй байна"
"У хатагтайтай учраа олох гээд үү?"
"Чи мэдчихсэн юм уу?" гэхэд Хичол зүгээр л толгойгоо дохилоо.
Шивон ахин түүнээс "Чи У хатагтайтай уулзахаар төлөвлөж байсан уу?"
Хичол уруулаа жимийн хариу хэлсэнгүй.
"Чи яагаад У Мисүг алсан юм?"
Хичол гайхширах нь тэр. Шивон мэдчихсэн хэрэг үү? Хичолын нүүрэнд хүйтэн инээмсэглэл тодорч, аймшигтай аура ялгарна. Үргэлж л инээмсэглэж, хэнэггүй царайлж явдаг Хичолоос маш өөр байх агаад цус сорогч аятай л харагдана.
"Тэр хүртэх ёстойгоо л хүртсэн" хэмээн Хичол хүйтнээр хэлэх нь тэр.
Шивоны хурц харц Хичол дээр тогтон "Яагаад Мисү үхэх ёстой байдаг билээ? Тэр чамд болоод Еэримд ямар ч муу зүйл хийгээгүй. Тэр Минад л муу зүйл хийсэн. Үүнээс болоод л тэр чиний хувьд үхэх ялтай нэгэн болчихсон юм уу?"
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...