19. Танил бус мэдрэмж

14.6K 1K 53
                                    

-Гэгээ-

Anmei групп оёдлын үйлдвэр.

Мина эргэн тойронд байх оёдлын машиныг харан алмайрна. Үнэндээ тэр гараараа хувцасыг яаж оёж, урлахыг мэдэх болохоос энэ сонин машины огтхон ч мэдэхгүй шүү дээ. 

Дунхэ Минагийн царайг харан инээгээд "Оёдлын машин ажиллуулж мэддэггүй юм уу?"

Мина толгой дохиод "Мэдэхгүй ээ"

Өмнөх Мина машин ажиллуулж байгаагүй бас Минагийн өнгөрсөн үед ийм машин ч байгаагүй. 

Дунхэ зөөлнөөр инээх агаад түүний үйлдэл бүр дээд угсааных нь гэдгийг нь илтгэнэ. "Чи яаж оёхыг мэддэг гэж хэлээгүй билүү?"

Мина зүгээр л мөрөө хавчилаа.

"Нэхмэлийн үйлдвэр чиний хэрэгтэй даавууг хийгээд өгнө" Дунхэ Минаг ажлын өрөө лүү нь даагуулсаар явах ажээ. Өрөөнд нэг оёдлын машин байх агаад хажуугийн ширээнд нь даавуу өрөн тавьж, хувцас хийх жижигхэн багаж хэрэгслүүд дүүрэн байлаа.

Мина урагш алхан, зөөлөн даавуугаар хуруугаа гүйлгэх ажээ. 

"Чиний хүсэлтээр хоёр төрлийн торго, давуу байгаа" Дунхэ дуугарлаа.

Мина гэрэлтсэн инээмсэглэлтэй эргэж хараад "Баярлалаа"

И Дунхэ инээмсэглээд "Чамд туслахад таатай байна" 

"Цаг алга байна, одоо шууд эхлэх хэрэгтэй" 

Дунхэ түүн рүү нухацтай хараад "Чамд үнэхээр тусламж хэрэггүй юм уу?" Оёдлын машин ажиллуулахыг заах ч юм уу? 

Мина инээмсэглээд "Хэрэггүй ээ"

"Гэхдээ чи ажиллуулахыг мэдэхгүй биз дээ?" 

"Гараар хийсэн нь илүү цэвэрхэн"

Дунхэгийн нүдэнд гайхсан аяс тодрон "Чи бүх зүйлийг гараараа хийх юм уу?" 

Мина юу ч бодохгүй толгой дохив. Дунхэ зүгээр л инээмсэглээд "Гайхалтай!"

Энэ даашинзыг хэзээ хийж дуусах бол? 

Мина инээгээд "Энэ ертөнц дээр олон гайхалтай зүйл байдаг юм шүү" Жишээлбэл Мина дахин төрсөн шүү дээ.

"Би тэр гайхамшгийг хармаар л байна" 

"Би ч бас" Мина даавууг авахаар хөдлөж, үүнийг харсан Дунхэ ч урагш алхан "Туслах уу?"

Мина хэсэг зуур бодож байгаад "Одоо бол хэрэггүй ээ"

"За тэгвэл би ажилдаа явъя даа. Ямар нэгэн хэрэгтэй зүйл байвал намайг эсвэл нарийг бичигт маань хэлээрэй. Бид дараа нь хамтдаа хоол иднэ ээ"

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now