50. Хичол миний сайн найз

12.6K 1K 141
                                    

-Гэгээ-

Мина орноосоо өндийн,Чүэ эзэнтэн руу харан сулхан инээмсэглээд "Өвөө, би зүгээр ээ" 

"У Мисү л буруутай, харгис эмэгтэй чамайг алахыг хүссэн" хэмээн Чүэ эзэнтэн хэлэх ажээ.

У Мисү? Мина удаанаар эргэн Шивон руу харлаа. У Мисү байжээ. Шивон Минагийн түүн рүү харахыг хараад хөмсөг зангидан түүн рүү харна. У Мисү түүнийг алахыг хүссэн гэдгийг сонсоод яагаад Шивон руу ингэж хараад байгаа юм бол?

"У Мисүтэй яаж учраа олох гэж байна?" хэмээн Шивон асуулаа. 

"Сара хаана байна?" Гэнэт Мина асуулаа. 

Шивон түүнийг гэнэт сэдэв өөрчлөсөнд нь гайхаж орхилоо. Энэ эмэгтэй...бусад хүмүүсийн оронд эхлээд өөрийгөө тавьж болдоггүй юм уу? 

"Түүний байдал чамтай л адил байгаа" Энэ удаа Хичол хариуллаа. "Зүүн гар нь хугарсан бас хагалгааны дараа сэрээгүй л байна. Дээд давхарт байгаа" 

Хичолыг хоолойг сонсоод Мина эргэн түүн рүү харлаа. Хичол руу харах харц нь тайван, тод гэхдээ Хичол түүнтэй харц тулгарахад зүрх нь тайван бус боллоо. Мина ухаангүй байхдаа Хёнү гэх нэрийг хэлснийг ганцхан Хичол сонссон болохоор зүрх нь өвдөж, нүд нь бараан ажээ. Тайван бус, өвдөлттэй мэдрэмж гэхдээ Хичол инээмсэглэн "Сэрсэн чинь сайн байна" 

Мина зүгээр л үргэлжлүүлэн Хичол руу ширтэх агаад түүний харцанд сүүдэр тусахыг олж харлаа. Харин холоос тэр хоёрыг харан зогсох Шивоны уур нь буцлана. 

"Мина хоол иднэ, чи яваад аваад ир" Шивон Хичолд тушаалаа. 

"Эмч Минаг одоохондоо идэж болохгүй, зургаан цаг хүлээх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ" хэмээн Чүэ эзэнтэн хэллээ. Шивон өвөө лүүгээ муухай харна, яагаад Хичолд туслаад байгаа юм бэ? 

"Сонссон уу? Мина одоохондоо идэж болохгүй" Одоо ч Хичол зөөлөн хэвээр. Гэсэн ч тэр Шивоныг тийм ч баяртай биш байгааг мэдээд босон инээмсэглээд "Чамайг одоо ухаан орсонд чинь тайвширчихлаа. Би чиний найзын хувьд ямар их санаа зовсон гээч. Сайн амраад битгий их зүйл бодоорой. Би маргааш ирье, одоо явж хэдэн мориндоо хоол өгье"

Яагаад гэдгийг мэдэхгүй ч МинаХичолоос морь гэх үгийг сонсохдоо сэтгэл нь хөнгөрөөд ирдэг юм.

"За" хэмээн толгой дохилоо. Тэрээр инээмсэглээгүй ч ихэнхдээ харьцуулахад өөр ажээ. 

Хичолыг явсны дараа Чүэ эзэнтэн ч Шивонд Минаг сайн асраарай гэж хэлчихээд гаран явлаа.Хичол эмнэлгээс гараад шууд эдлэн рүүгээ явсангүй. Тэрээр эмнэлгийн ойролцоох замаар давтан нааш цааш давхих ажээ.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Where stories live. Discover now