-Гэгээ-
"Чи Чүэ Мина юу?"
Мина эргэн хараад хатагтай Ким-тэй харц тулгарлаа. Тэгээд ой санамжнаасаа энэ эмэгтэйн талаар ямар нэгэн дурсамж хайсан ч юу ч байхгүй байв.
Мина толгой дохиод "Тийм ээ"
Хатагтай Ким инээмсэглэн "Чи тэр загвар зохион бүтээгч нь биз дээ?"
"Та тэгэж бодож байна уу?"
"Зөн совин минь тэгэж хэлээд байна"
Мина инээн "Тэгэж бодож байна байвал тийм л байх"
Хатагтайн Ким-н нүдэнд Минагийн харж чадахгүй сэтгэл хөдлөл тодроно. "Чи надад загвар зохиож өгч болох уу?"
Мина толгой дохиод "Мэдээж гэхдээ танд таалагдах эсэхийг мэдэхгүй байна л даа"
"Энэ даашинзыг харахад надад таалагдана гэдэгт итгэлтэй байна"
Мина инээмсэглэсэн ч гэсэн өөртөө итгэлгүй байлаа. Еэримд өгдөг загварын тэмцээний даашинз бол түүний өмнөх амьдралдаа өмсдөг байсан даашинз шүү дээ. Энэ үед Шивон эргэн тэдний ярилцаж буйг харан хөмсгөө ширүүн зангидсаар харах аж.
"Эгчээ би эм авчирсан" хэмээн Мисүгийн нүд гэрэлтэх ажээ.
Минхи түүн рүү харан "Өрөө яасан? Шийдсэн үү?"
"Болчихсон, би таныг сайнгүй байгаа амармаар байна гэж хэлэхэд Еэрим өрөө гаргаж өгсөн"
"Би өрөө хүсээгүй, Минаг л ичгэвтэр байдалд оруулмаар байна. Мина оройноос хойш Шивонтой наалдсан. Мина л тэг гэж хэлээгүй бол Шивон надад тэгэж хандах ёсгүй"
"За би одоо гараад хийчихье"
"Хурдхан яв"
...
У Минагийн хажуугаар зөөгч зөрөн өнгөрөхөд нь Мина түүнийг зогсоогоод "Надад цай өгөөч"
Зөөгч инээн "Та ямар цай авах уу?"
"Сараана цэцэгтэй цай" хэмээн хэлэхэд тэрээр явчихаад удалгүй эргэн ирлээ. Мина өсгийтэй гутал дээр удаан зогсчихсон болохоор цайгаа аваад тухтай суух газар олон суухад нь Шивон урд нь ирэн суух нь тэр.
"Чи хатагтай Ким-д юу гэж хэлсэн юм?" хэмээн Шивон асуув.
"Хатагтай Ким үнэхээр ухаантай эмэгтэй байна лээ"
Шивон хөмсгөө өргөн "Чамайг загвар зохион бүтээгч гэдгийг мэдчихсэн юм уу?"
Мина толгой дохин "Бас намайг өөрт нь даашинз зохиож өгөөч гэж хэлсэн"
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...