-Гэгээ-
"Ким залуу эзэнтээн, тэр бичлэг дээрх залуу үнэхээр та мөн үү?" хэмээн нэгэн сэтгүүлч асуулаа.
Үнэндээ Ким Хичол мэдээг харчихаад шууд Чүэ групп ирсэн бөгөөд гадаа сэтгүүлч болоод Мина, Шивон нарыг зогсохыг харлаа.
"Тийм ээ"
"Тэгвэл тантай хамт байсан эмэгтэй хэн бэ?"
Хичол инээмсэглэн мэдээж "Мэдээж Чүэ эзэгтэй биш"
"Тэгвэл хэн юм бэ? Та тэр эмэгтэйгээ хэлж болох уу?"
Бүүм! Хаа нэгтэйгээс Минхигийн толгойг ямар нэг зүйлээр цочих шиг болж тэрээр Хичолыг ширтсээр царай нь цонхийно.
"Хэн байсан юм бэ?"
Хичол бага зэрэг инээмсэглэн "Бичлэг дээрх эмэгтэй өндөр, долгионтой буржгар үстэй гэтэл Чүэ эзэгтэйг хар, үс нь өгзгөө хүртэл урт хар байгаа биз дээ? Бичлэг дээрх эмэгтэй биш гэдэг нь тодорхой биш байна уу?"
"Тэгвэл тэр эмэгтэйтэй ямар холбоотойгоо хэлж болох уу?" хэмээн дахин сэтгүүлч асуулаа.
"Миний болзож байгаа бүсгүй"
...
"Шивон, чи надад яаж талархсанаа илэрхийлэх гэж байна даа?" Хичолын том нүд тоглосон аястай болоод ирлээ.
Гэхдээ Шивон Хичол руу хүйтэн гэгч нь хараад "Би яагаад чамд талархах ёстой юм?"
"Би эхнэрийн чинь нэр төрийг цэвэрлэхэд тусласан"
"Би чамгүйгээр ч чадах байсан юм"
"Үнэхээр хүний санаа бодлыг хэзээ ч үнэлэхгүй юм даа" Хичол санаа алдан, гутрах ч гэсэн хэдхэн хормын дараа сэргээд л ирлээ. Тэгээд Мина руу хараад "Мина, би чамд тусласан юм чинь чи намайг хоолоор дайлаарай за юу?"
"З..." За.
"Завгүй ээ" Шивон Минагийн гарнаас баринаас Хичолын хажуугаар өнгөрөн явсаар "Мина надтай хоол иднэ"
Хичол тэдний араас жаргалтай гэгч нь даган "Бид хамтдаа идэж болно шүү дээ~"
"Чи найз бүсгүйгээ л асар. Хажууд минь чи байх хэрэггүй"
Хичол санаа алдаад "Шивон, чи муу новш нээрээ чамтай найзласнаа ямар ч ашиггүй бүр. Явж эмэгтэйчүүдтэй цагийг өнгөрөөсөн нь дээр"
Хичол ард нь амандаа ямар нэгэн зүйлс бувтнаж, бараан нүдээрээ Минагийн араас явахыг нь харан хоцорлоо.
ESTÁS LEYENDO
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfic"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...