Мина түүний шархыг хараад үл ялиг хөмсгөө зангидах агаад хагалгааны өрөөнд байгаа мэс засалчдаас илүү тайвнаар, чадварлагаар шархыг нь цэвэрлэх нь тэр."У Мина, чи хүмүүсийн шархыг байнга цэвэрлэж өгдөг юм уу?"
"Оточ нар завгүй, дайны талбараас ирэх боломжгүй тохиолдолд би цэргүүдийн шархыг цэвэрлэж өгдөг байсан юм. Ким Ёну, тэр...." Мина ахиад л өөрийн мэдэлгүй хуучин цаг үеийн талаар яриад эхэлчихсэн байлаа. Ким Ёну гэх нэрийг хэлснийхээ дараа л тэр юу ярьснаа ухааран, хийж буй үйлдлээ зогсоон чимээгүй болов.
Минагийн хэлсэн зүйлсэд Шивон цочирдон, тайлагдашгүй харцаар түүн рүү ширтэнэ.
Тэр....
Мина дахиад л Ким Ёнугийн талаар ярьсан. Дайнд оролцож байсан тухайгаа ч дахиад л ярьсан. Шивон өөрт мэдрэгдэж буй хачирхалтай сэтгэл хөдлөлийг нуухыг хичээн, гүн амьсгаа аван тайвшрахыг хичээлээ.
"Онлайн найз чинь уу?" Тэр хөмсгөө өргөн, юу ч болоогүй юм шиг царайлна.
Мина түүний царай руу эгцэлж харж чадсангүй. Ахиад л буруу зүйл ярьчихсан болохоор санаа нь зовниж байлаа. Түүний эхнэр биш гэдгээ хэлэх хэрэгтэй юм болов уу? Хэрэв хэлчихвэл тэр шууд хөөх болов уу? гэх бодлууд толгойнд нь эргэлдэнэ.
"Тийм ээ"
Эцэст нь Мина юу ч хэлэхгүй байхаар шийдээд, толгойгоо зөөлөн дохисон ч Чүэ Шивон түүн рүү гунигтай гэгч нь ширтсээр л байлаа. Шивон түүнээс ахин өөр зүйл асуугаагүй тул Мина тайвшран, түүнийг шархыг үргэлжлүүлэн цэвэрлэв.
Тэдний дундах уур амьсгал нэг л хачин болж, Шивон уруулаа жимийн Минаг ажиглах бол Мина түүн рүү огт харсангүй. Түрүүхэн л инээд хөөрөөр дүүрэн байсан энэ өрөө нэг л нам гүм болсон байлаа. Хагас цагийн дараа гэхэд Мина түүний шархыг цэвэрлэж дуусаад түүн рүү хальт хараад "Хоол чинь хөрчихлөө. Халаагаад өгье"
Чүэ Шивон дур булаам гэгч нь инээмсэглээд "Ойлголоо"
Минаг ширээн дээрээс аягыг аван, гал тогооны өрөө рүү алхахыг хараад Шивон инээмсэглэж байсан ч удалгүй тэр төрх нь замхран алга болов. Хэдэн хормын дараа Минаг эргэн ирэхэд Шивон өмнөх шигээ баяр баясалтай царай гаргахыг хичээж байлаа.
"Намайг хооллоод өг. Боолтоо сольсон чинь шарх минь улам л өвдөөд байна" хэмээн хошуугаа унжуулан, эгдүүтэй царайлна.
"Чүэ Шивон, хангалттай. Ийм том эр байж эгдүүтэй царай гаргаад, гурван настай жаал шиг аашлаад байх юм"
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...