-Гэгээ-
Харанхуй хонгилд чимээгүй агаад хүн өөрийнхөө таван хурууг ч харахааргүй харанхуй ажээ. Олон өдөр тэнд У Мисү хоригдож байгаа юм. Тэр бол У гэр бүлийн хоёр дахь охин, хайрлагдаж өссөн нэгэн...хэзээнээс ингэж зовдог болчихвоо?
Гэнэт үргэлж хаалттай байдаг байсан хаалга онгойж, харанхуй өрөөнд гэрэл гарлаа. У Мисү гайхан шууд л хаалга руу гүйн зугтах гэсэн ч хоёр хамгаалагч түүний замыг хаах нь тэр. Тэрхүү хоёр хамгаалагч өрөөнд орж ирэн хоёр тийш болон зогсоход цаанаас У Мина болон Чүэ Шивон нар орж ирлээ.
Шивон өмнөх шигээ хүйтэн агаад Мина хүйтэн хөндий сулхан инээмсэглэнэ.
"У Мина, чи..." Мисү хараал хэлэхээсээ өмнө өөрийгөө барих ажээ. Тэр энэ газраас гарах ёстой, тэгэхийн тулд мэдээж Минагаас гуйна шүү дээ.
"Мина, би чамаас гуйж байна. Намайг гаргачих л даа" хэмээн тэрээр Мина рүү очин гарнаас нь барих гэтэл Мина гараа татаж авах нь тэр. "Намайг тэгнэ гэж бодож байна уу?"
Минагийн хариултанд Мисүгийн зүрх зогсох шиг л боллоо.
"Чи юу яриад байгаа юм?"
"Үлдсэн амьдралынхаа турш чи энд хоригдоно"
"Үгүй ээ-би" Мисү өрөвдөлтэй нүдээр Шивон рүү харан "Чүэ залуу эзэнтээн, миний буруу би гуйж байна. Намайг явуулаач"
Шивон түүн рүү харна. Энэ эмэгтэй, энэ царайг...харах бүрт дургүй нь хүрэх юм. Тэрээр эргэн Мина луу хараад "Хүссэнээрээ түүнтэй учраа ол. Өвөө зөвшөөрлийг нь өгсөн, амийг нь авсан ч хамаагүй"
"Сонссон уу? Би чамайг алчиж ч чадна"
"Чи муу" Мисү жинхэнэ төрхөө гарган босож ирэн Мина луу муухай хараад "Би У гэр бүлийн охин У Мисү, чиний эгч шүү. Алах гээд үз л дээ"
"Эгч гэнэ ээ?" Мина ёжлосон байртай хэлэн "Дүүгээ алахыг завддаг эгч байдаг юм уу?
"Би чамайг алах гээгүй, зүгээр л тоглох гэж хэдэн залуус хөлслөсөн"
Шивон үүнийг сонсоод улам л аюултай болох ажээ.
Мина эргэн тойрноо гүйлгэн харлаа. Ямар ч цонх, агааржуулагч байхгүй нойл бас ор л байх ажээ. Муугүй шүү.
"Энэ өрөө шоронгоос ч долоон дор юм байна. Чи энд байсан нь дээр байх"
Мисүгийн нуруугаар хүйт дааж, улам ихээр айсаар Шивон руу харна. Тэр энд байхыг хүсэхгүй байна. Хаалга хаагдахад л бүх зүйл харанхуй болдог. Энд байвал галзуурна шүү дээ.
BINABASA MO ANG
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...