-Гэгээ-
"Мина, өмнө нь аавынх нь буруу байсан" У эзэнтэн ийнхүү бувтнан, Минагаас уучлалт гуйх ажээ.
Одоо ч Мина хүйтэн харцаар аав луугаа ширтэх агаад өмнөх Минагийн дурсамжийг эргэн санасаар бүх үйл явдал нүдэнд нь харагдах ажээ.
"Намайг долоотой байхад би хоёр өдөр өндөр халуурсан. Асрагч эх намайг эмнэлэг рүү авч яв гэж хэлэхэд та намайг эмнэлэг рүү явуулаагүй. Тэгээд гэрийн үйлчлэгч нууцаар намайг эмчид үзүүлэхэд эмч юу гэж хэлснийг мэдэх үү?"
"Аав нь завгүй байсан болохоор чамд анхаарал тавиагүй юм. Тэгвэл...эмч юу гэж хэлсэн юм?"
"Эмч гэрийн үйлчлэгчийг загниж, дахиад ганцхан өдөр өнгөрсөн бол халуун тархинд минь нөлөөлж сэтгэцийн өвчтэй болох байсан гэж хэлсэн"
Шивон үүнийг сонсохдоо нүдэнд нь шуурга болох мэт аймшигтай болох ажээ. Минагийн туулж өнгөрсөн амьдралыг төсөөлсөөр зүрхэнд нь хөндүүр оргино.
Минагийн харцнаас хүйт даах агаад охин хүүхэд аав руугаа ингэж хардаг гэж үү?
"Та надад анхаарал тавьж байгаагүй шүү дээ"
У эзэнтэн хачин гэгч нь инээмсэглээд "Аав нь завгүй байсан шүү дээ"
"Тийм дээ, та үргэлж хоёр охиндоо л анхаардаг байсан шүү дээ. Төрсөн өдөр бүрээр нь үдэшлэг хийдэг. Би яасан? Та миний төрсөн өдрийг санадаг уу? Шинэ жилийн баяраар надад бэлэг өгч байсан уу? Би үргэлж У Минхигийн өмсөхийг хүсдэггүй хувцасыг өмсдөг байсан. Одоо ч хамаагүй л дээ гэхдээ У эзэгтэй намайг загниж зодох тоолонд та намайг хэзээ ч өмөөрч байгаагүй. Тийм ээ та У Минхи, У Мисүгийн аав болох гээд завгүй байсан. У гэр бүлд би үйлчлэгчээс ч дор хүн шүү дээ"
Мина ийнхүү хэлж байхдаа жинхэнэ Мина үнэхээр өрөвдсөн юм. Ким Ёну түүнийг эцэст нь хороосон ч тэр аз жаргалтай өссөн. Түүний эцэг эх, Ёнугийн эцэг эх ч түүнийг эрхлүүлж багахан гэмтсэн байхад загнидаг байсан. Жинхэнэ Минаг арван настай байхад У Мисү түүнийг албаар түлхэж унагаасан тэгэхэд Мина босож ирээд Мисүтэй хэрэлдэхийг харсан У эзэнтэн ирж Минаг алгадсан шүү дээ.
Шивон Минагийн хэлсэн бүгдийг сонссоор нүүрэнд нь тодорсон инээмсэглэл алга боллоо.
"Мина, аавынх нь буруу" У эзэнтэн хөлөрч эхэллээ.
Мина хөнгөхөн инээмсэглээд "Таны буруу. Та том охиндоо үнэхээр хайртай бас групп чинь асуудалд орсон байдаг. Тэгэхээр намайг биш том охин руугаа яв. Таны ачийг хариулах том боломж шүү"
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...