14. Дахин үнссэн нь

16K 1K 88
                                    

-Гэгээ-

"Чи үнэхээр намайг халамжлах гээд байгаа бол агааржуулагчаа багасга" Мина нүднийхээ булангаар муухай харсаар хүрмийг нь нөмөрлөө.

"Би халууцаад байна"

Мина энийг сонсчихоод хэсэг зуур Шивоныг ширтлээ. Ийм хүйтэн байхад энэ залуу халууцаж байна гэж үү? Хором бүрээр улам л халууцаж зангиагаа урж тасдах гэсэн мэт дургүй нь хүрсээр мулталлаа.

"Чи У харшид тийм их архи уусан юм уу?"

"Би чиний тэр дарсыг л уусан" Шивоныг хариултыг Мина сонсоод одоо л учрыг нь ойлголоо. Машинд сууснаас хойш Шивон Минаг яаж босоо ятга тоглодог гэдгийг асуугаад тэрээр тэр дарсыг мартжээ. Шивоныг булааж авч уухад Мисүгийн гаргасан царайг тэрээр мөн саналаа.

"Ганцхан хундага чамайг халууцуулж, хэцүү болгож байна гэж үү?" 

Шивон зангиа болоод цамцныхаа захыг оролдсоор Минагийн асуултыг үл тоох аж. Тэрээр агааржуулагчийнхаа эцэст тависан ч ямар ч үр дүн өгөхгүй байлаа. Тэгээд цонхоо онгойлгоод хурдаа нэмэн салхи авах гэж хичээнэ. 

Мина хаа сайгүй хийсэх урт үсээ дарсаар Шивон руу муухай харан "Чүэ Шивон, цонхоо хаа! Толгой өвдөөд байна"

Шивон Мина руу харвал Мина өвдөж буй мэт хөмсөг зангидсан байлаа. Тэрээр цонхоо хаасан ч нүүр нь улам л барайж, улам л тэвчиж чадахгүй болж байв. Гадаах салхи хүчтэй байсан ч гэсэн Шивоныг тайвшруулж чадахгүй, зүгээр л тэрээр дотроосоо шатаж байсан юм. 

"Мисүгийн өгсөн зүйлийг уугаад ингээд байгаа юм болов уу?" Мина Шивоны хэцүү байгааг хараад ийнхүү хэллээ. Минаг дөнгөж хэлээд дуусахад гэнэт машин тоормозлох дуу гарч, инерцийн хүчээр Мина урагш шилээ мөргөөд хойш суудлаа налан суулаа.

"Чи..." Мина Шивон руу муухай хараад хамаг бурууг тохох гээд үглэхээс өмнө Шивон түүн рүү ойртох нь тэр. "Чүэ, Чүэ Шивон юу хийгээд байгаа юм?"

"Чи юу гэж хэлсэн бэ?" Шивон нам дуугаар асуулаа. Түүний халуун амьсгал Минагийн нүүр лүү үлээж, даарч байсан түүнийг халуун төөнөхөд хүргэж байв. 

Мина хоолойд тулсан зүйлээ залгиад "Тэр дарсанд юм байсан байх гэж хэлсэн"

Шивон яг л Минаг цоолох мэт цоо ширтэж байлаа. Минагийн хацар бага зэрэг улайж, нүд нь гялалзахыг харах мөчид Шивонд гайхалтай санагдана. 

Үгүй ээ, энэ Шивоныг урхидаж байсан юм. 

Мина хойш ухарсаар зугтах хаалганд тулж, хаалга болоод Шивоны дунд урхинд оржээ. Одоо зугтах газаргүй. Түүний зугтах гэсэн оролдлого нь Шивоны дотрох дур хүслийг улам ихээр бадраана. Нүд нь Минагийн улаан уруулыг ширтэж, галзуурах шахах ажээ.

~~~Чөтгөр шиг нөхөр~~~Donde viven las historias. Descúbrelo ahora