-Гэгээ-
"Чүэ хатагтай?" хэмээн Еэрим Минаг харсандаа тийм ч таатай байгаагүй ч хатагтай Ким-н чухал зочин гэж бодсон болохоор хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү дээ.
Ким хатагтай Минагаар дахин хоёр даашинзны загвар зохиолгох гэж гэртээ дуудаж ирсэн нь энэ бөгөөд мөн Хичолын дүү Еэрим ч бас ирсэн байжээ.
"Еэрим?" Мина ч мөн адил гайхаж орхижээ. Тэрээр Еэримийг харсаар өөрийн эрхгүй өнгөрсөн амьдралынхаа бэр дүүг бодно.
"Еэрим манай хүүгийн найз охин байгаа юм. Явах гэж байгаад над дээр ирсэн" Ким хатагтай инээмсэглэн хэлээд гар даллан Еэримийг дуудаад "Еэрим ирээд, Минагийн хийсэн даашинзыг хар даа"
Еэрим гайхаж орхилоо. Мина даашинз хийж чадна гэж үү? Өнөөдөр Мина бас сайхан хувцаслаж иржээ. Нүүр будалт, үс засалт нь ч сайхан зохисон байна. Еэрим Минаг хөлнөөс нь толгой хүртэл нь шинжин харж байгаад эцэст нь өөрөө өөртөө Минагийн хувцаслалтыг төгс гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
Үйлчлэгчид даашинзыг аван барьж үзүүлэхэд хатагтай Ким-д үнэхээр таалагдах ажээ.
"Үзэсгэлэнтэй юм аа" Хатагтай Ким шууд л дуу алдаж орхив. Даашинз оёдлын машинаас ч илүү уран нарийн хийцтэй болжээ. Энгийн оройн хоол байсан ч хатагтай Ким энэ даашинзыг үргэлж өмсөх байх.
Тэрээр олон жил олон ч даашинз өмсөж харж байсан гэхдээ хэзээ ч өмнө Минагийн хийсэн даашинзыг харж байгаагүй юм байна.
Төгс!
Үнэхээр төгс!
Еэрим ч мөн гайхаж орхижээ.
"Энэ..." Еэрим урагш алхан даашинзнаас бариад "Бурхан минь, гараар хийсэн юм уу?"
"Чамд өгсөн даашинзыг ч мөн Мина үнэхээр сэтгэлээ гаргаж хийжээ" хатагтай Ким дуугарав.
Еэрим үл итгэсэн байртай хатагтай Ким руу хараад "Та сая юу гэсэн бэ?"
Мина Еэримийн гайхсан царайг харахдаа эгдүүтэй юм хэмээн бодно.
"Чиний төрсөн өдрөөр өгсөн даашинзыг Мина өгсөн шүү дээ"
"Үнэн юм уу?" Еэримийн нүд томорсоор Мина руу харав.
Мина зүгээр л толгой дохилоо.
"Гэхдээ Минхи таныг ямар ч авьяасгүй гэж хэлсэн. Яаж ийм үзэсгэлэнтэй даашинз хийсэн юм?"
Мина инээн "Хүмүүс намайг бүдүүлэг, аймшигтай, тэнэг гэж яридаг л юм. Намайг хараад тэгэж бодож байна уу?"
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...