-Гэгээ-
"Би загварын салбарт ажилламаар байна" Мина Шивоны хүйтэн байдлыг үл тоон, дулаахан гэгч нь хэллээ.
Үнэндээ Мина ажил хийж, хүмүүст чадвартай хүн гэдгээ л баталж харуулахыг хүссэн юм.
"Мина, Чүэ группыг битгий хогийн сав гэж бодоод байгаарай!!" Шивон энэ үгээрээ Минаг ч бас хог гээд хэлчихлээ.
"Чи намайг ажиллуулахгүй гэж үү?"
"Тийм ээ" Шивон Минаг өрөвдөн ширтэх ажээ.
Мина зөвхөн инээмсэглээд "Би Минхид ялахад туслана гэвэл яах юм??"
"Чи тэнэг юм уу?"
"Чүэ Шивон, чамд надаар тоглох сайхан байна уу?" Мина нүдээ эргэлдүүлэх ажээ.
"Чи л асуусан шүү дээ"
"Чи намайг группт ажиллуулахгүй, хувьцаа ч өгөхгүй юм бол өргөдлөө буцаа аваарай!!" Ийнхүү хэлчихээд эргэн дээд давхар луу гарлаа.
Шивон эргэн ширээн дээрх загваруудаа харвал нэг л хангалтгүй санагдах нь тэр. Яг хаана нь муухай болсныг тодорхойлж чадахгүй ч Минагийн муухай гэх үгнээс болоод түүний сэтгэгдэл хамаагүй муу боллоо. Тэр эмэгтэй Шивоны занг өөрчлөхдөө сайн юм гээч.
Минаг муухай гэж болохоор нэг л сонин харагдаад байгаа юм болов уу?
Мина өрөөндөө орж ирээд авсан хувцаснуудаа шүүгээнд янзалж тавичихаад орон дээрээ суулаа. Минхигийн загвар яагаад толгойд нь эргэлдээд байгааг мэдэхгүй юм. Энэ жилийн тэмцээн уламжлалт хувцас юм болов уу? Гэхдээ мөн Шивоны үг түүний толгойд бодогдоно.
"Минхи дэлхий даяар алдартай болж, хүн бүр атаархах болно"
"У Мина, группыг битгий хогийн сав гэж бодоорой!!"
Түүний зүрхэнд Минхи хатан, Мина хогийн сав гэж үү?
Олон жил хайрласан хүндээ хог гэж хэлүүлнэ гэдэг мэдээж зүрх нь өвдөнө шүү дээ.
Мина толь руу харан өөрийгөө ширтээд "Би чиний бие, дурсамжийг чинь авснаас хойш би сайхан амьдрана аа. Хайртай хүнд чинь чамайг хог биш гэдгийг харуулах болно"
...
Дэлгүүрт болсон явдал Солонгос улс даяар цацагдсан байх агаад зөвхөн Минагийн Мисүг алгадаж буй хэсэг л тархсан байлаа. Хүн бүр Мисүгийн талд орж, Мина руу бүдүүлэг сөрөг үгс хэлэх агаад нэг ч үг нь Минагийн чихэнд хүрэхгүй байлаа. Бичлэг тарснаас хойш зөвхөн Мина л бүдүүлэг, муу эмэгтэй болж таарсан юм. Үзэн ядалтаас гадна мөн Чүэ Шивоныг ч өрөвдөж, гайхах хүмүүс байлаа. Шивон шиг залуу яагаад Минатай гэрлэсэн юм бол гэж тал нь гайхаж байхад тал нь өвөөгийнхээ хүсэлтийг биелүүлсэн өрөвдөлтэй залуу.
ESTÁS LEYENDO
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfic"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...