-Гэгээ-
Мина тэд нарын машинаа холдуулахыг хүлээж байгаад хөдөллөө. "Сара хөдөл"
"Аан.." Сара одоо ч хоолой нь чичирч, бие нь салганах ажээ. Тэр хэсэг тайвширч байгаад машинаа асаан, чигээрээ хурдтай давхилаа.
"Араас нь яв!!"
"Эзэгтэй, тэд бидний араас ирж байна" Сара ард нь машин дагахыг харан хүйтэн хөлс нь цувна.
Мина одоо ч нэг гараараа залууг барьж, нөгөө гараараа буугаа тулгасан хэвээр байлаа. "Хамаагүй ээ, тэдний хүн нь миний гарт байна шүү дээ. Битгий сандар, хурдан яв"
"За" Сара айж байсан ч гэсэн дуулгавартай хариуллаа. Уг нь тэр анх удаа л ийм үнэтэй машин барьж байгаа болохоор сандарч байхад бас хажууд нь алуурчидтай таарчихсан байхад яаж тайван байх юм бэ?
"Чүэ Шивон?" Мина гэнэт чангаар асуулаа.
Утасны цаанаас Шивоны хоолой гарлаа. "Байна" Үнэндээ тэр энэ томилолтоор явсандаа үнэхээр харамсаж байлаа. Эхнэр нь аюулд орчихсон байхад тэр хажууд нь алга.
"Би хүн алчихвал юу болох бол?" хэмээн Мина асуусаар нүдэнд нь хүйтэн өнгө тодроно.
Залуу Мина руу муухай харлаа. Хэрвээ өнөөдөр тэр энэ эмэгтэйн гарт үхвэл ичгэвтэр юм болно биз. Шивон хэсэг зуур чимээгүй байж байгаад хүйтэн хоолойгоороо хариуллаа.
"Ал. Нөхөр чинь арыг чинь хамгаалах болохоор хүссэн хүнээ ал"
"Би шоронд орох уу?"
"Үгүй ээ" хэмээн Шивон өөртөө итгэлтэй, бардам хариуллаа.
Мина залуу руу инээмсэглэн "Чи үхлээс айхгүй байна уу?"
"Айх зүйл юу байгаа юм?" Энэ залуу удаан хугацаанд мафад ажиллаж байгаа гэтэл хэзээ ч эмэгтэй хүний барицаанд орж үзээгүй билээ. Түүнийг ийм туяхан байж яаж ийм хүчтэй байна гэж санах билээ дээ.
"Чи үхлээс айхгүй бас надад баригдаж байгаадаа дургүй байгаа юм уу?"
"Намайг битгий өдөөрэй. Би муухай ааштай болчихвол толгойд чинь сум зоочихож чадна шүү. Чи өөрөө ч сонссон биз дээ. Би хүссэн хүнээ алж болно бас шоронд ч явахгүй. Миний нөхөр бүгдийг эвтэйхэн цэвэрлэчихнэ. Нөхрийн минь хэн гэдгийг мэдэх үү? Чүэ Шивон. Энэ улсын ерөнхийлөгчөөс ч эрх мэдэлтэй хүн"
Үүнийг сонссон залуугийн зүрх голоороо хуваагдах шиг л боллоо.
Нөгөө талд Шивон үүнийг сонсож байхдаа аль хэдийн онгоцны буудал дээр ирсэн байлаа. Алхахаа зогсон, зүрхний хурд нь түргэсээд ирэв. Гэнэт сандрал нь жаргалаар солигдоно.
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...