-Гэгээ-
"Сайн чанарын гутал алга байна" Шивон Минагийн гутлыг өмсүүлчихээд хажууд нь суулаа.
"Би ийм загварт дуртай, эвтэйхэн байдаг юм"
Шивон түүнийг сонирхон харж байгаад "Чи арван см-н өндөр өсгийтөд дуртай шүү дээ. Яагаад шүүгээнд чинь гуталнууд чинь байхгүй байгаа юм бэ?"
"Дахиж өмсмөөргүй санагдаад" Тэр анзаарчихсан уу? Мина бага зэрэг хөмсөг зангидав. Шивон өмнөх Минагийн сарын тэмдэг хэзээ ирдэг гээд л үнэхээр сайн анзаарч хардаг байсан бололтой.
Шивон Минагийн гарыг барин өвөр дээрээ тавиад намдуухан дуугаар амаллаа. "Завтай болохоороо би чамд илүү эвтэйхэн гутал авч өгье"
"Би өндөр өсгийт өмсөхгүй ээ"
"Авахгүй ээ"
"За"
"Шивон..." Гэнэт У эзэнтэн тэдний анхаарлыг татах гэж ичсээр дуугарлаа. Шивон удаанаар эргэн харахад нүд хүйтэн бас ширүүн болсон байх аж.
"Ямар нэг зүйл болоо юу?"
"Мисү тэр бичлэгийг захиалж-"
Шивон хүйтэн ширүүн харцаараа Мисү рүү хараад хүйтнээр хэллээ. "Би аль хэдийн шалгаж хаягийг нь олоод тэр хүнийг түр хориход хийчихсэн байгаа. Тэр залуу хэн захиалсныгаа нууж чадахгүй гэхдээ чи өөрөө илчлэхээр ирсэн болохоор..." гээд Мисү харвал тэрээр гэрэлтэх нүдээрээ Шивон руу харах ажээ. Ингээд уучлаад явуулах гэж байгаа юм уу?
"Би хуульчаараа энэ хэргийг шийдүүлнэ ээ"
"Шивон юу гэсэн үг юм?" хэмээн У эзэнтэн асуулаа. Харин Мина Шивоны энэ үйлдэлд сэтгэл хангалуун инээмсэглэх ажээ.
"У Мисү миний эхнэрийн нэр төрд халдсан болохоор хариуцлагаа хүлээх хэрэгтэй биз дээ?"
У эзэнтэн гараа зангидан шүд зуусаар "Минаг бодож Мисүг зүгээр өнгөрүүлээч дээ?"
"Юу гэж бодож байна?" хэмээн Шивон инээмсэглэн Мина руу харлаа.
"Миний хэлснээр болох юм уу?"
"Мэдээж" хэмээн хэлэх Шивоны хоолой зөөлөн бас хайрласан шинжтэй сонсогдоно.
"Мина, Мисү чиний эгч шүү дээ. Охиноо сайн хүмүүжүүлээгүй аавынх нь буруу. Гэртээ очоод би сайн хүмүүжүүлнэ ээ"
"Сүүлд Мисү намайг хордуулах гэж оролдож өөрөө бүтэлгүйтчихээд намайг гэж гүтгэсэн тэгэхэд та гэртээ очоод бас хүмүүжүүлнэ гэж хэлээд явсан. Хэдэн өдөр өнгөрсний дараа намайг гүтгэж доромжлолоо. Та нар надад дургүй гэдгийг чинь мэднэ гэхдээ би У овгоор овоглодог. Бас цус чинь миний судсаар гүйж байхад миний эсрэг зогсож болдог юм уу? Надад дургүй юм бол намайг У харшид өсгөх хэрэггүй байсан юм. Та намайг анхаардаг ч үгүй, хоёр эгч бас хойд ээж намайг үргэлж дээрхлэдэг байсан..." хэмээн хэлэхдээ Минагийн нүд улайж байх нь тэр.
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...