-Гэгээ-
Шивон тооцоогоо хийчихээд тэд ресторанаас гарах агаад Шивон түүнийг хүлээж бай, машинаа аваад ирье гэж хэлэх гэж байтал нүд нь хүйтэн болоод ирлээ. Ямар ч үг хэлэхгүй, Минаг татан, хоёр гараараа энгэртээ тэврээд хажуу тийш өнхрөн унах нь тэр.
Буун дуу гарах мөчид л Мина юу болоод байгааг ойлгосон юм. Мина гацаж орхижээ. Юун чимээ вэ? Буу юу?
Bang-Дахиад буун дуу гарлаа.
Гудамжинд явж байсан хүмүүс буун дуугаар сандран, хорогдох газар хайх аж.
Дахиад л буун дуу гарч, сумнууд Шивоны эргэн тойронд газар унах агаад Шивон одоо ч Минаг энгэртээ тэвэрсээр бууны сумнаас зугтах гэж хичээн, сумнууд одоо ч газар унах нь дуулдана.
Bang, Bang-
Шивон Минаг ардаа оруулаад, халааснаасаа жижигхэн халаасны буу гаргаж ирэн, эсрэг зүг рүүгээ буудаж эхэллээ. Шивон хоёр ч удаа буудаж орхив.
Гудамжинд явж буй хүмүүс орилолдон, хаа сайгүй гүйж, хэдэн хүмүүс бууны суманд оногдож цустайгаа холилдон хэвтэнэ. Мина Шивоны араас сандран харсаар будуулан хэвтэх хүмүүсийг харахдаа цочирдон хөмсөг зангидав.
"Аааааа" Холгүйхэн нэгэн охин будуулан газарт унах нь тэр.
Мина тэрхүү арван настай гэмээр охины цээжнээс цус урсахыг харахдаа шууд л бяцхан охин рүү гүйх нь тэр. Тэгээд энгэртээ тэвэрсээр "Охин минь" хэмээн дуудна.
"Өвдөж байна..." Бяцхан охины нүдэнд нулимс цийлэгнэнэ. "Өвдөж байна"
Тэрхүү охин ээжтэйгээ дэлгүүрээс гарч ирээд, ээж нь машинаа аваад ирье хэмээн үлдээсэн бөгөөд охин буун дуу сонсоод галзуу мэт гүйж явсаар оногджээ.
"Битгий айгаарай, би чамайг эмнэлэгт хүргэж өгнө өө" Мина охины цээжин дээр гараа тавьж бас нэгэн зэрэг өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ.
Шивон нөгөө талд буу барин зогсох хүнийг амьгүй болгож орхичихоод Минаг ард нь байхгүй байгааг анзаарлаа. Тэгээд галзуу мэт сандран эргэн тойрноо харж, эцэст нь газарт бяцхан охиныг тэврэн суухыг харсаар гүйн очив.
Мина сандран уйлж "Охин буудуулчихсан, хурдхан шиг эмнэлэг рүү хүргэж өгье"
"Алив би" Шивон Минагийн энгэрээс охиныг аван тэврэх агаад нэг гартаа охиныг тэвэрч, нөгөө гартаа буугаа барьж мөн биеээрээ Минаг хамгаална.
CZYTASZ
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...