-Гэгээ-
"Цай үнэхээр сайхан үнэртэж байна"
Мина дуу гарах зүг рүү эргэн харвал нэгэн царайлаг залуу түүнийг ширтэн зогсож байх нь тэр. Хичол шатаар бууж ирсээр инээмсэглэнэ. "Цай яаж чанахыг мэддэг хүн яаж сайхан амьдрахыг ч мэддэг гэдэг"
Цай чанаж байгаагаас нь харахад энэ эмэгтэй цайг сайн мэддэг гэдэг нь ойлгомжтой.
"Уух уу?" Мина инээмсэглэн санал болголоо.
Мина түүнийг Шивоны найз гэдгийг мэдэж байсан ч нэрийг нь огт санахгүй байв.
"Мэдээж" Хичол ширээ рүү очин Минагийн хажууд байх хоосон суудалд суух агаад Мина түүнд цай аягалж өглөө. Хичол цайг амтлан инээмсэглээд "Миний ууж байсан хамгийн сайхан байна" Үнэхээр шударга магтаал.
Тэр цай уудаг хүн биш харин сөжү эсвэл будааны архи уудаг хүн билээ. Гэхдээ энэ цай хэлний үзүүрт хүрэх төдийд л хамаг эд эсийг нь сэргээх шиг л болно.
"Хатагтай, таны хийсэн цай үнэхээр сайхан юм аа" Сара ч мөн уухдаа ийнхүү хэллээ.
"Тэгвэл чи илүү их уух хэрэгтэй"
Хичол Минагийн гэрэлтэх нүд, дур булаам инээмсэглэлийг хараад өөрийн эрхгүй гайхах ажээ. Чүэ Шивон, үнэхээр азтай залуу юм аа. Тэр үйлчлэгчдээ сайхан хандаж байхад хүмүүс яагаад түүнийг хувиа хичээсэн гэж хэлдэг юм бэ? Цуу яриа үнэхээр худлаа юм байна.
"Чи өмнө нь цай яаж чанахыг сурч байсан юм уу?" Хичол сонирхон асууна.
Мина толгой дохиод "Надад зав их байсан болохоор сурч байсан юм"
"Хүн нь үзэсгэлэнтэй, цай нь ч сайхан үнэртэй"
Хичол өмнө нь үзэсгэлэнтэй, дээд хүрээлэлийн олон эмэгтэйчүүдтэй уулзаж байсан гэсэн ч тэдний хэн нь ч энэ эмэгтэй шиг хөгжилтэй, тансаг, эрхэмсэг байгаагүй юм. Үнэндээ тэр Шивоны өрөөнөөс гараад шууд явах бодолтой байсан ч Минаг гал тогоонд сууж байхыг хараад багахан яриа өдөхөөр орж ирсэн нь энэ юм.
Мина өмнөх амьдралдаа хүйтэн ордон руу цөлөгдсөнөөс хойш түүнтэй ярилцах нэг ч хүн байгаагүй. Хуучин Мина ч тэр ямар ч найз байхгүй, их өрөвдөлтэй нэгэн байсан билээ. Мина хэзээ сүүлд ингэж хүнтэй ярисанаа ч санахгүй байлаа.
Хичол тэр хоёр хамтдаа цай ууж, ярилцсаар хэдэн цагийг өнгөрөөжээ.
"Мина, чи манай фермер дээр ирвэл яаж байна?"
ESTÁS LEYENDO
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfic"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...