-Гэгээ-
Бинзений хүчтэй үнэр үнэртэж, Мина дээш харвал доош хөмрөн унасан машинаас бензин дуслах ажээ. Гал авалцах дуу гарч, гал үе үе асаж байгаа харагдах нь тэр.
Тэрээр одоо л юу болох гэж байгааг ойлгохдоо зүрх нь зогсох шахаж, Сараг хагас үүрэн чирсээр дээш өгслөө. Түүний толгойд орж ирсэн зүйл гэвэл тэд аль чадахаараа эндээс холдох хэрэгтэй, ингээд үхэж болохгүй шүү дээ.
Яаран гүйсээр тийм ч холдож амжаагүй байхад ард нь дэлбэрэх дуу гарч, тэнгэр газар чичирч, дэлбэрэх хийд цохиулан урагш саван уналаа. Минагийн цээжээр аймшигтай өвдөлт мэдрэгдэж, амнаас нь цус садрах нь тэр.
"Мина!" Хаа нэгтэйгээс Хичол гарч ирэн Минагийн хажууд гүйж ирлээ.
"Ааааххх" Мина ердөө дуу алдах ажээ. Тэр үхэх болов уу? Газар унахдаа хамаг бие нь салчихсан юм шиг л санагдана. Толгой нь яг л тарвас шиг час улаан өнгөтэй шингэн урсана. Ухаан санаа нь орж гарч, нүд нь харанхуйлах ажээ. Тэрээр үл мэдэг хөмсөг зангидна. Тэр...үхэж байна уу? Ухаанаа алдаж байгаа тэрэнд энэнээс өөр бодол орж ирсэнгүй.
Хичолын царайнд айдас, сандрал, санаа зовнил тодроно.
"Мина!" Түүний хоолой чичрэх агаад үнэхээр айсан байлаа.
Мина өөрийнхөө нэрийг дуудахыг сонсоод нүдээ нээхэд бүдэг бадаг хүний дүрс харагдана.
"Тэвчээрэй, би чамайг одоо эндээс аваад явна"
Мина хэнтэй ярьж байгаагаа мэдэхгүй ч зүгээр л хоолой нь танил ажээ. Цонхийсон, цагаан царайндаа сулхан инээмсэглээд "Чи..чи ирчихлээ Шивон..."
Энэ үг Хичолын зүрхийг хэн нэгэн базах мэт аймшигтай өвтгөсөн ч тэр тоосонгүй. Улаасан нүдээрээ Минагийн царайг ширтэн ийнхүү шивнэв. "Тийм ээ, би ирчихлээ. Тэвчээрэй, би чамайг эмнэлэгт хүргэж өгнө өө"
"Мина, нааш ир" хэмээн Ким Ёну хөмсгөө өргөлөө.
Мина инээмсэглэн, гарнаас атгахад Ёну том гараараа жижигхэн гарнаас нь атган татсаар мориныхоо урд суулгалаа. Ёну түүнийг энгэртээ тэвэрсээр тэд жижигхэн цөөрөмд ирэв. Ногоон зүлэг, өнгө өнгийн цэцэгс гээд л эрвээхий эргэн тойронд нь нисэлдэх аж.
"Мина, дахиад л гэмтчихээ юу?" Ёну Минагийн хажууд суун гарыг нь угааж өглөө. Хуучин шархны сорив мөн шинэ соривыг харах төдийд л Ёнугийн цээжээр өвдөх аж.
YOU ARE READING
~~~Чөтгөр шиг нөхөр~~~
Fanfiction"Энэ залуу надаас салахгүй юм уу? Яагаад орой болгон намайг хамт унтаач гэдэг юм бэ?" Тэр залуу өвөл болохоор орыг дулаацуулж хамт унт гэж хэлсэн. Гэтэл зун болсон ч энэ охин хамт унтсаар л. "Би салмаар байна!" Залуу инээмсэглээд "Салахаа? Хоёр бол...